Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ


7-р сарын 31
23 цаг 44 минут

Хиймэл оюун ухааны салбарт өрсөлдөх чадварыг сайжруулах, технологийн бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгоор Европ тивд хиймэл оюуны 7 хүртэлх тооны гигафабрик байгуулахаар Европын Холбоо шийдвэрлэсэн бөгөөд саяхан тендер зарлажээ.

 

Хиймэл оюуны гигафабрик (AI Gigafactory) гэдэг нь хиймэл оюуны загварыг сургах, их хэмжээний өгөгдөл боловсруулах асар их хүчин чадалтай супер компьютерийн төв юм.

 

Энэхүү төслийг ЕХ-ны сангууд ба улс орнуудын нөөцөөс гаргах 10 тэрбум евро, ЕХ-ны гишүүн орнуудын хувийн хэвшлийн компаниуд, хувь хүмүүсийн  20 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх ажээ.

 

Төсөл хэрэгжсэнээр хиймэл оюуны салбар дахь Европын тооцоолон бодох хүчин чадал эрс өсөх юм. Стартапууд, өсөн дэвжиж буй компаниуд, жижиг дунд үйлдвэрүүд, аж үйлдвэрийн салбарынхан, эрдэм шинжилгээний болон төрийн байгууллагууд хиймэл оюуны шилдэг загваруудыг сургаж, боловсруулахад шаардлагатай энэхүү дэд бүтцийг ашиглах боломжтой. Европ даяар бий болох хиймэл оюуны 19 фабрик бүхий сүлжээтэй нэгдсэнээр энэхүү дэд бүтэц нь тус бүс нутгийн технологийн манлайлал, тогтвортой, стратегийн бие даасан байдлыг бэхжүүлнэ.  

 

Үүний сацуу ЕХ-ны дүрэм журам, үнэт зүйлсийн хүрээнд хиймэл оюуныг хөгжүүлэх хөгжүүлэх боломжийг олгох бөгөөд эдгээр фабрикт боловсруулах технологиуд нь өгөгдлийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, ёс зүйн тал дээр ЕХ-ны стандартад нийцэх ёстой.

 

Европын Холбоо нь хиймэл оюуны салбарт АНУ ба Хятадаас хамааралт байдлыг багасгахыг эрмэлзэж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

СОР17: Хурлын бэлтгэлийг эцэслэн баталгаажуулж байна1 цаг 32 минутын өмнөБүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ1 цаг 32 минутын өмнөТалуудын 16, 17 дугаар бага хурлын дарга нар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр санал нэгдлээ1 цаг 33 минутын өмнөХоёр улсын иргэдийн эрх ашигт нийцсэн, бодит үр дүнтэй хамтын ажиллагааг эрчимжүүлнэ1 цаг 34 минутын өмнө“Найртай сайхан” хамтарсан үзэсгэлэн гарч байна1 цаг 35 минутын өмнөТаван мянга орчим өрх шингэрүүлсэн хийн халаагуур ашиглаж байна1 цаг 36 минутын өмнөӨнөөдөр-Дэлхийн байгаль хамгаалагчдын өдөр1 цаг 36 минутын өмнөХөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ1 цаг 37 минутын өмнөБ.Ариунзул U17-ын дэлхийн аварга боллоо1 цаг 38 минутын өмнөЕвропын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ1 цаг 39 минутын өмнөХилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт эхэллээ7 сар 30. 22:42Австралийн эрх баригчид Telegram-ыг шүүхэд өгчээ7 сар 30. 22:41
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.