Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэх сургалт зохион байгуулав


7-р сарын 30
22 цаг 38 минут

 Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын газар Business4Land санаачилга, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ), Газрын доройтлын эдийн засаг (ELD) санаачилга, Монголын Бизнесийн Зөвлөл (BCM) хамтран "Газарт хөрөнгө оруулах бизнес үндэслэл" сургалт зохион байгуулав. 

 

Сургалтыг Улаанбаатар хотноо энэ оны 8 дугаар сарын 17-28-нд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын өмнө хийж, Монголын хувийн хэвшлийн байгууллагын газрын тогтвортой менежмент, газрын доройтлыг багасгах мэдлэг, оролцоо, манлайллыг нэмэх зорилготой юм. Эрүүл, үржил шимтэй газар нь эдийн засгийн өсөлт, хүнсний аюулгүй байдал, усны нөөц, биологийн олон янз байдал, бизнесийн тогтвортой үйл ажиллагааны үндэс болдог. Сургалтын үеэр оролцогчид газрын доройтол, хөрсний чанар муудсан, усны нөөцийн хомсдол, экосистемийн өөрчлөлт нь байгууллагын үйл ажиллагаа, нэмүү өртгийн сүлжээ, хөрөнгө оруулалт, санхүүгийн тогтвортой байдал, өрсөлдөх чадварт хэрхэн нөлөөлдөг тухай мэдлэгээ гүнзгийрүүлж, эдгээр эрсдэлийг шинэ боломж болгон ашиглах олон улсын арга хэрэгсэлтэй танилцлаа.

 

Монгол Улсад газрын доройтлоос үүдэлтэй эдийн засгийн алдагдал жил бүр ойролцоогоор 2.1 тэрбум ам.долларт хүрч, газрын нөхөн сэргээлтэд зарцуулсан 1 ам.доллар тутамд дунджаар 9 ам.долларын эдийн засгийн урт хугацааны өгөөж бий болох боломжтой гэсэн тооцоо бий. Иймд газрын тогтвортой менежмент нь зөвхөн байгаль орчны бус, бизнесийн өрсөлдөх чадвар, санхүүгийн тогтвортой байдал, экспортын зах зээлд нэвтрэх боломж, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх стратегийн ач холбогдолтой хөрөнгө оруулалт юм.

 

СОР17 хурлыг эх орондоо зохион байгуулж буй орны хувьд Монгол Улс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэж, газрын тогтвортой менежмент, нөхөн сэргээлтэд бодит хөрөнгө оруулалт, хэмжигдэхүйц амлалт, шинэлэг түншлэлийг бий болгох боломжтой билээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт эхэллээ1 цаг 8 минутын өмнөАвстралийн эрх баригчид Telegram-ыг шүүхэд өгчээ1 цаг 9 минутын өмнөД.Ортега ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг долоон жил болгохоор санал өргөн барьжээ1 цаг 10 минутын өмнөBTS хамтлаг “Грэмми”-ийн наадамд оролцохгүй1 цаг 10 минутын өмнө“Алдар” спорт хороо “АРА ОПЕН-2026” тэмцээний багийн аваргаар тодорлоо1 цаг 11 минутын өмнө“АРА ОПЕН-2026”: Эмэгтэйчүүдийн +78 кг-д А.Адъяасүрэн аваргаллаа1 цаг 11 минутын өмнөГазрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэх сургалт зохион байгуулав1 цаг 12 минутын өмнөС.Лхагвадулам эмэгтэйчүүдийн 70 кг-д түрүүллээ1 цаг 20 минутын өмнөАҮЭБЯ: Шатахууны нөөцийг ойрын 10 хоногийн дотор бүрэн нөхөж бүрдүүлэхээр ажиллаж байна1 цаг 33 минутын өмнөБНХАУ-ын Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсаны 99 жилийн ойд зориулсан баярын хүлээн авалт болов1 цаг 35 минутын өмнөДэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ7 сар 29. 22:34Зээлийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар тодорхой үүрэг, чиглэл өглөө7 сар 29. 22:33
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.