Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ


7-р сарын 29
22 цаг 34 минут

БНСУ-ын Бусан хотод үргэлжилж буй НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын (ЮНЕСКО) Дэлхийн өвийн хорооны 48 дахь удаагийн чуулганаар Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газрыг нэмж бүртгэсэн тухай тус байгууллага мягмар гарагт мэдэгджээ. 

 

ЮНЕСКО-гийн мэдээлснээр, шинээр бүртгэсэн өвүүдийн 19 нь соёлын дурсгалт газар, тав нь байгалийн дурсгалт газар, нэг нь соёл, байгалийг хослуулсан дурсгалт газар ажээ. Ингэснээр Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлтэй дурсгалт газрын тоо 1273 болсон байна. 

 

Энэ удаагийн чуулганаар Өмнөд Суданы Бома-Бадингило нүүдлийн бүс нутаг, Ливаны Амел уулын цайзууд, Палестины Себастия суурин гэсэн гурван дурсгалт газрыг тусгай журмаар Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн байна. Эдгээр дурсгалт газар нь  мөн энэ онд Аюулд өртсөн Дэлхийн өвийн жагсаалтад шинээр оруулсан зургаан дурсгалын тоонд багтжээ.

 

Чуулганы үеэр мөн Коморын арлууд, Сан-Томе ба Принсипи, Өмнөд Судан улс анх удаа Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлтэй дурсгалт газартай болсон байна. Ингэснээр Дэлхийн өвийн тухай конвенцод нэгдэн орсон 196 улсаас уг  жагсаалтад дурсгал нь бүртгэлгүй улсын тоо 23 боллоо.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ1 цаг 32 минутын өмнөЗээлийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар тодорхой үүрэг, чиглэл өглөө1 цаг 33 минутын өмнөУлсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна1 цаг 34 минутын өмнөЗасгийн газраас Олон улсын математикийн олимпиадын зардлыг шийдвэрлэнэ1 цаг 35 минутын өмнөАймгуудад барьж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өглөө1 цаг 36 минутын өмнө435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна1 цаг 37 минутын өмнөДэлхийн өвд бүртгэгдсэн Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газруудад хамгаалалтын бүс тогтооно1 цаг 37 минутын өмнөЭнэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчилнэ1 цаг 40 минутын өмнөАвтомашины улсын дугаарыг наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчуулна1 цаг 40 минутын өмнөЭлчин сайд Г.Байгалмаа Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенкод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив1 цаг 41 минутын өмнөБолгарын таеквондогийн тамирчид Португалын нээлттэй тэмцээнээс найман медаль хүртжээ7 сар 28. 19:55Апофис солир 2029 онд Дэлхийн хажуугаар өнгөрнө7 сар 28. 19:54
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.