Засгийн газраас Олон улсын математикийн олимпиадын зардлыг шийдвэрлэнэ


7-р сарын 29
22 цаг 31 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал MIMC 2026 Олон улсын математикийн олимпиадыг анх удаа эх орондоо зохион байгуулах эрх авч, өндөр амжилт үзүүлсэн багш, сурагчдын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

 

Монгол Улсад 2026 оны долоодугаар сарын 22-27-нд болсон тус олимпиадад математикийн боловсрол, амжилтаараа дэлхийд тэргүүлэгч 32 орны 600 гаруй сурагч, зочид зэрэг 1100 гаруй төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. Монголын багийн сурагчид хоёр алтан медаль, есөн мөнгөн медаль, 22 хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээрээ хоёрдугаар байрт шалгарч, түүхэн амжилт үзүүлжээ. 

 

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, "Та бүхэн дэлхийд Монгол Улсынхаа нэрийг гаргаж амжилт үзүүлж, эх орноо сурталчлан таниулсан. Б.Идэржавхлан багшийн өөрийн цахим хуудаснаа бичсэн мэдээллийг уншсан. Та зуслангийн байшингаа зарах шаардлагагүй. Засгийн газар боловсролыг онцгойлон дэмжинэ. Олимпиадын хүрээнд гарсан санхүүгийн асуудлыг  Ерөнхий сайдын хувьд бүрэн шийдвэрлэж өгнө" гэв. Тус олимпиадад сайн дурын ажилтнаар ажилласан сурагчдыг “COP17” бага хуралд ажиллахыг урилаа.

 

MIMC 2026 олон улсын олимпиад зохион байгуулах хорооны дарга, багш Б.Идэржавхлан хэлэхдээ, Ерөнхий сайд хүлээн авч уулзаж, асуудлыг шийдвэрлэж өгч буйд баяртай буйгаа илэрхийллээ. Мөн орон нутгийн сурагчид олон улсын олимпиадад оролцох боломж хомс байдаг тул 21 аймгийн сурагчдыг бүрэн хамруулсан. Энэ нь орон нутгийн сурагчдад итгэл, урам зориг өгөх зорилготой байсныг тодотгов. 

 

MIMC 2026 Олон улсын математикийн олимпиадын үеэр монгол ахуй соёлоо таниулан сурталчилж, зочдын нислэгээс эхлээд зочлох үйлчилгээ зэрэг зардлын хүрээнд Монгол Улсад ойролцоогоор найман тэрбум төгрөгийн бодит хөрөнгө оруулалт үлдсэн гэлээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ1 цаг 27 минутын өмнөЗээлийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар тодорхой үүрэг, чиглэл өглөө1 цаг 28 минутын өмнөУлсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна1 цаг 29 минутын өмнөЗасгийн газраас Олон улсын математикийн олимпиадын зардлыг шийдвэрлэнэ1 цаг 30 минутын өмнөАймгуудад барьж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өглөө1 цаг 31 минутын өмнө435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна1 цаг 32 минутын өмнөДэлхийн өвд бүртгэгдсэн Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газруудад хамгаалалтын бүс тогтооно1 цаг 32 минутын өмнөЭнэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчилнэ1 цаг 35 минутын өмнөАвтомашины улсын дугаарыг наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчуулна1 цаг 35 минутын өмнөЭлчин сайд Г.Байгалмаа Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенкод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив1 цаг 36 минутын өмнөБолгарын таеквондогийн тамирчид Португалын нээлттэй тэмцээнээс найман медаль хүртжээ7 сар 28. 19:55Апофис солир 2029 онд Дэлхийн хажуугаар өнгөрнө7 сар 28. 19:54
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.