Аймгуудад барьж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өглөө


7-р сарын 29
22 цаг 30 минут

Төв, Архангай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай аймаг болон бусад аймаг, орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газрын хуралдаанд өнөөдөр танилцуулав.

 

Улмаар, аймаг бүрд тулгамдаж буй асуудлыг шийдэх чиг үүргийг салбарын сайдуудад Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болгов. Үүнд, 

  • Архангай аймгийн эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах, Өндөр-Улаан сумын цахилгаан дамжуулах модон шугамыг үе шаттай төмөр бетон тулгуурт шилжүүлэх, зарим сумын ЭМТ, аймгийн Мал эмнэлгийн газарт тулгарч буй авто машины асуудлыг шийдвэрлэх 
  • Төв аймагт хүнсний ногооны зоорь агуулах, нэмэгдүүлэх, ургац хураалтад шаардагдах түлшний асуудлыг шийдэх, Хүннү хотын эдэлбэр газраас Дулааны цахилгаан станцыг шинээр барихад зориулан 30 га газар шийдвэрлэх 
  • Завхан аймгийн Дулааны цахилгаан станцын ажлыг хэвийн үргэлжлүүлэх, зүүн аймгуудаас хадлан бэлтгэхэд зориулж газар олгох, өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх, зарим сумдын Эрүүл мэндийн төвд авто машин шийдвэрлэх 
  • Баянхонгор аймгийн Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, ДЦС-ын ажлын хэвийн явуулах, хадлан бэлтгэх газрын зөвшөөрөл шийдэх 
  • Өвөрхангай аймагт барьж буй ДЦС барих төслийг хэвийн үргэлжлүүлэх, Дорнод аймгаас хадлан тэжээл бэлтгэх газар шийдэх, зарим сумдын ЭМТ-ийн авто машины асуудлыг шийдвэрлэх үүргийг холбогдох сайдуудад үүрэг болголоо. 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ1 цаг 26 минутын өмнөЗээлийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар тодорхой үүрэг, чиглэл өглөө1 цаг 27 минутын өмнөУлсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна1 цаг 28 минутын өмнөЗасгийн газраас Олон улсын математикийн олимпиадын зардлыг шийдвэрлэнэ1 цаг 29 минутын өмнөАймгуудад барьж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өглөө1 цаг 30 минутын өмнө435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна1 цаг 31 минутын өмнөДэлхийн өвд бүртгэгдсэн Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газруудад хамгаалалтын бүс тогтооно1 цаг 31 минутын өмнөЭнэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчилнэ1 цаг 33 минутын өмнөАвтомашины улсын дугаарыг наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчуулна1 цаг 34 минутын өмнөЭлчин сайд Г.Байгалмаа Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенкод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив1 цаг 35 минутын өмнөБолгарын таеквондогийн тамирчид Португалын нээлттэй тэмцээнээс найман медаль хүртжээ7 сар 28. 19:55Апофис солир 2029 онд Дэлхийн хажуугаар өнгөрнө7 сар 28. 19:54
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.