435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна


7-р сарын 29
22 цаг 29 минут

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц, тулгамдсан асуудлын талаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын гишүүдэд өнөөдөр танилцууллаа.

 

Нийслэл хотод өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 573 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж буй бөгөөд бэлтгэл ажил 57 хувьтай байна. Өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа юм. Үүнд: 

  • Дулааны V цахилгаан станц барих талбайн үнс чөлөөлөх ажил 20 хувьтай явж байна. Дэд бүтцийн трассын нөлөөлөлд өртсөн 26 нэгж талбараас 25 ААН газраа бүрэн чөлөөлсөн.
  • Бөөрөлжүүлтийн цахилгаан станцын III ээлжийн ажил 21 хувьтай. 2027 оны 12 дугаар сард ашиглалтад оруулна. 
  • Улаанбаатар хотын 17 байршилд 18.9 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх ажил 62.5 хувийн гүйцэтгэлтэй. 
  • 3053 шугам тоноглол, цахилгаан дамжуулах, агаарын шугамын засвар үйлчилгээ 97.1 хувийн гүйцэтгэлтэй. 
  • Орон сууцны хороолол дундах шугам сүлжээг шинэчлэх ажлыг 19 байршилд хийж, 15 км шугам, сүлжээг шинэчилсэн. 
  • Ус тогтдог 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам угсралт 72 хувь, үерийн ус зайлуулах далан сувгийн ажил 55 хувьтай. 
  • 2026-2027 оны өвөл зам талбайн хальтиргаа гулгаанд 11,025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцөлнө.
  • 2027 оны хаврын улиралд нөөцийн мах бэлтгэх ААН-ийн сонгон шалгаруулалтыг 2 удаа зарлаж, 20 ААН оролцон 11590 тонн мах бэлтгэх хүсэлт ирүүлснийг зээлийг судлахаар арилжааны банкуудад хүргүүлсэн.

Өнөө жил халаалтын улиралд 435 борлуулалтын цэгээр 280, 000 тонн хагас коксон түлш, 120,000 тонн сайжруулсан шахмал түлшийг айл өрхүүдэд борлуулна. Усан халаалтын зуух эзэмшиж буй аж ахуйн нэгж, айл өрхүүд түүхий нүүрснээс татгалзаж, мидлинг ашиглаж эхэлсэн. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Сонгинохайрхан дүүрэгт 800 өрхийг цахилгаан халаагуурт шилжүүлэх, Азийн хөгжлийн банктай хамтран Баянзүрх дүүргийн 303 айл өрхийг шахмал түлшнээс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх ажил эхэллээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ1 цаг 32 минутын өмнөЗээлийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар тодорхой үүрэг, чиглэл өглөө1 цаг 34 минутын өмнөУлсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна1 цаг 34 минутын өмнөЗасгийн газраас Олон улсын математикийн олимпиадын зардлыг шийдвэрлэнэ1 цаг 35 минутын өмнөАймгуудад барьж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өглөө1 цаг 36 минутын өмнө435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна1 цаг 37 минутын өмнөДэлхийн өвд бүртгэгдсэн Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газруудад хамгаалалтын бүс тогтооно1 цаг 38 минутын өмнөЭнэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчилнэ1 цаг 40 минутын өмнөАвтомашины улсын дугаарыг наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчуулна1 цаг 41 минутын өмнөЭлчин сайд Г.Байгалмаа Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенкод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив1 цаг 41 минутын өмнөБолгарын таеквондогийн тамирчид Португалын нээлттэй тэмцээнээс найман медаль хүртжээ7 сар 28. 19:55Апофис солир 2029 онд Дэлхийн хажуугаар өнгөрнө7 сар 28. 19:54
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.