Дэлхийн өвд бүртгэгдсэн Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газруудад хамгаалалтын бүс тогтооно


7-р сарын 29
22 цаг 29 минут

Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо хуралдсан бөгөөд чуулганы үр дүнгийн талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулав. 

 

2026 оны 7 дугаар сарын 20-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан энэ удаагийн чуулганд Монгол Улс анх удаа хорооны гишүүн улсын статустайгаар оролцжээ. Чуулганд ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, Франц улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Ц.Мөнх-Оргил, БОУАӨЯ, ГХЯ, ССАЖЗЯ, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, үндэсний шинжээчдийн бүрэлдэхүүнд оролцов. 

 

Чуулганаар Монгол Улсаас “Дэлхийн байгаль, соёлын өвийг хамгаалах тухай” ЮНЕСКО-гийн 1972 оны Конвенцын дагуу “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд” соёлын өвийн зүйлийг Дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр дэвшүүлэн, бүртгүүллээ. Монгол Улс өмнө нь 6 өвийг “Дэлхийн соёлын өв”-д бүртгүүлсэн байдаг. 

 

Засгийн газраас цаашид шинээр бүртгүүлсэн Хүннүгийн дурсгалууд өвийн цогцолбор бүхий газрууд буюу Ховд аймгийн Манхан, Архангай аймгийн Өндөр-Улаан, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Баянцагаан, Хэнтий аймгийн Баян-Адарга сумдад улсын хамгаалалтын бүсийг тогтоох, өвийн үндсэн газар нутгаас гадна эргэн тойрныг хамгаалах, хилийн зааг зурвасыг баталж, газар олгохыг хориглох юм. 

 

“ЮНЕСКО”-гийн шаардлагын дагуу дараагийн 5-10 жилд хамгаалах, сэргээн засварлах, судалгаа шинжилгээ хийх тухай “Нэгдсэн менежментийн төлөвлөгөө”-г Засгийн газраас эцэслэн батлах шийдвэр гарлаа. Түүнчлэн, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайланг тогтмол хүргүүлэх, “ЮНЕСКО”-гийн зөвлөх байгууллага болох “ISOMOS”-ын шинжээчид ажиллах боломжийг хангах, зардлыг шийдэх, хадгалалт, хамгаалалтаас гадна соёлын өвийн үнэ цэнийн талаар нутгийн иргэдэд ойлгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхийг Соёл, спорт, аялал жуучлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхланд үүрэг болголоо. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ1 цаг 28 минутын өмнөЗээлийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар тодорхой үүрэг, чиглэл өглөө1 цаг 29 минутын өмнөУлсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна1 цаг 30 минутын өмнөЗасгийн газраас Олон улсын математикийн олимпиадын зардлыг шийдвэрлэнэ1 цаг 31 минутын өмнөАймгуудад барьж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өглөө1 цаг 31 минутын өмнө435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна1 цаг 32 минутын өмнөДэлхийн өвд бүртгэгдсэн Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газруудад хамгаалалтын бүс тогтооно1 цаг 33 минутын өмнөЭнэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчилнэ1 цаг 35 минутын өмнөАвтомашины улсын дугаарыг наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчуулна1 цаг 36 минутын өмнөЭлчин сайд Г.Байгалмаа Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенкод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив1 цаг 37 минутын өмнөБолгарын таеквондогийн тамирчид Португалын нээлттэй тэмцээнээс найман медаль хүртжээ7 сар 28. 19:55Апофис солир 2029 онд Дэлхийн хажуугаар өнгөрнө7 сар 28. 19:54
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.