Автомашины улсын дугаарыг наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчуулна


7-р сарын 29
22 цаг 26 минут

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл, сургууль цэцэрлэгийн засварын талаар мэдээлэл сонсжээ.

 

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва мэдээлэл хийлээ. Тэрбээр,

  • Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 57 хувьтай байна. Энэ зун иргэдээ халуун усаар таслахгүй гэж хичээсэн ч Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээ 60 хувийн насжилттай байсан учраас засвар, үйлчилгээг хийхээс өөр арга байсангүй. 
  • Автозамын ажил үргэлжилж, 111 км шинэ зам, 31 км замын арчлалт, засварыг 8 дугаар сарын 15 гэхэд дуусгахаар ажиллаж байна. 
  • Энэ өвөл 280 мянган тонн хагас кокс, 120 мянган сайжруулсан түлшийг бэлтгэсэн. Нийтдээ өвөлжилтөд бэлтгэж 573 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байна. Нөөцийн мах бэлтгэх ажлыг эхлүүлж, аж ахуйн нэгжүүдийн зээлийг судлуулахаар арилжааны банкинд хүргүүлсэн. 
  • Дулаан, эрчим хүчний хязгаарлалт хийхгүйн тулд Эрчим хүчний яамтай хамтраад ажиллаж байна. Эрчим хүчний хүртээмжийг өргөжүүлэх хүрээнд V цахилгаан станц барих ажил эхэлсэн. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын III ээлжийг ирэх онд ашиглалтад оруулна. 
  • 8 дугаар сарын 15 гэхэд сургууль, цэцэрлэгийн засварыг дуусгана. Мөн COP17 хурлаас шалтгаалан 8 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 12-ныг хүртэл автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор зорчуулах шийдвэр гарч байна гэв.
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ1 цаг 26 минутын өмнөЗээлийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар тодорхой үүрэг, чиглэл өглөө1 цаг 27 минутын өмнөУлсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна1 цаг 28 минутын өмнөЗасгийн газраас Олон улсын математикийн олимпиадын зардлыг шийдвэрлэнэ1 цаг 29 минутын өмнөАймгуудад барьж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өглөө1 цаг 30 минутын өмнө435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна1 цаг 31 минутын өмнөДэлхийн өвд бүртгэгдсэн Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газруудад хамгаалалтын бүс тогтооно1 цаг 31 минутын өмнөЭнэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчилнэ1 цаг 33 минутын өмнөАвтомашины улсын дугаарыг наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчуулна1 цаг 34 минутын өмнөЭлчин сайд Г.Байгалмаа Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенкод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив1 цаг 35 минутын өмнөБолгарын таеквондогийн тамирчид Португалын нээлттэй тэмцээнээс найман медаль хүртжээ7 сар 28. 19:55Апофис солир 2029 онд Дэлхийн хажуугаар өнгөрнө7 сар 28. 19:54
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.