Элчин сайд Г.Байгалмаа Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенкод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив


7-р сарын 29
22 цаг 25 минут

Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Байгалмаа 2026 оны долоодугаар сарын 28-ны өдөр тус улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

 

Элчин сайд Г.Байгалмаа Итгэмжлэх жуух бичгээ өргөн барих үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч А.Г.Лукашенкод уламжилж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв.

 

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Элчин сайд Г.Байгалмаад үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргээд Монгол, Беларусийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд нь ажлын өндөр амжилт хүсэж, Беларусийн төр, засгийн зүгээс бүх талын дэмжлэг үзүүлж, нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр, өдгөө дэлхийн цохилох зүрх болж буй Ази тивийн улс орнууд, түүний дотор Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

 

Мөн Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээрийн дүнд нээгдэж буй боломжуудыг бүрэн дүүрэн ашиглан хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахын чухлыг онцлов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ1 цаг 27 минутын өмнөЗээлийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар тодорхой үүрэг, чиглэл өглөө1 цаг 28 минутын өмнөУлсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна1 цаг 29 минутын өмнөЗасгийн газраас Олон улсын математикийн олимпиадын зардлыг шийдвэрлэнэ1 цаг 30 минутын өмнөАймгуудад барьж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өглөө1 цаг 31 минутын өмнө435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна1 цаг 32 минутын өмнөДэлхийн өвд бүртгэгдсэн Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газруудад хамгаалалтын бүс тогтооно1 цаг 32 минутын өмнөЭнэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчилнэ1 цаг 34 минутын өмнөАвтомашины улсын дугаарыг наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчуулна1 цаг 35 минутын өмнөЭлчин сайд Г.Байгалмаа Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенкод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив1 цаг 36 минутын өмнөБолгарын таеквондогийн тамирчид Португалын нээлттэй тэмцээнээс найман медаль хүртжээ7 сар 28. 19:55Апофис солир 2029 онд Дэлхийн хажуугаар өнгөрнө7 сар 28. 19:54
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.