Апофис солир 2029 онд Дэлхийн хажуугаар өнгөрнө


7-р сарын 28
19 цаг 54 минут

Апофис гэдэг солир 2029 оны 4 дүгээр сарын 13-нд Дэлхийд 30600 км-ийн зайд ойртон ирэх үед түүнийг манай гаргийн хүн амын 90 орчим хувь буюу 7.6 тэрбум хүн энгийн нүдээр харах боломжтой.

 

2004 онд илрүүлсэн уг солир сунасан хэлбэртэй бөгөөд урт нь 450 м. Өөрөөр хэлбэл, өнөө цагийн тэнгэр баганадсан өндөр барилгатай ойролцоо хэмжээтэй гэсэн үг. Түүнийг нээн илрүүлсний дараа траекторийг нь тооцоолж үзэхэд Дэлхийтэй мөргөлдөх магадлалтай байсан нь санаа зовоож байв.

 

Солирыг эртний Египетийн Апоп /анхдагч хоосон орон зайн бурхан/ гэдэг бурхны нэрээр нэрлэжээ. Ийм хэмжээтэй солир Дэлхийтэй мөргөлдсөн тохиолдолд бүхэл бүтэн хотыг сүйрүүлэх боловч сүүлийн үеийн ажиглалтаар ойрын 100 жилд мөргөлдөх магадлал үгүй ажээ. Гэсэн хэдий ч том хэмжээтэй энэхүү солир Дэлхийн хажуугаар харьцангуй ойрхон зайд өнгөрөх тул аюултай солируудын ангилалд багтсан хэвээр байна.

 

Апофис нь Ангараг ба Бархасбадь гаргуудын дунд орших астероидуудын бүсэд бий болсон ба хожим нь түүний тойрог зам өөрчлөгдөж, одоо Сугар гараг ба Дэлхийн тойрог замуудын хоорондох тойрог замаар хөдөлж, 10 сар хагасын хугацаанд Нарыг бүтэн тойрч байна.  

 

Ийнхүү хүн төрөлхтөн 2029 онд маш ховор үзэгдлийг ажиглах боломжтой боллоо. Одон орончдын үзэж байгаагаар, энэ бол энгийн нүдээр хангалттай тод харагдах солирын хөдөлгөөнийг урьдаас таамаглаж чадсан анхны тохиолдол юм.

 

Апофис солир 2029 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Дэлхийд 30 мянга 600 км-ийн зайд ойртон ирнэ. Энэ нь Дэлхийн гадаргуугаас 400 км-ийн өндөрт ажиллаж буй Олон улсын сансрын станцын тойрог замаас хамаагүй хол зай юм. Харин Дэлхийгээс 35 786 км-ийн зайд орших геосинхрон тойрог замын өндөртэй ойролцоо бөгөөд энэ тойрог замд цаг уурын хиймэл дагуулууд ажилладаг.  Гэсэн хэдий ч Апофис нь тэдгээрт аюул учруулахгүй, учир нь аппаратуудыг солирын тойрог замаас холдуулах боломжтой.

 

Судлаач Ричард Бинцелийн багийнхны бэлтгэсэн картыг үзвэл, Координатжуулсан дэлхийн цагаар (UTC) 21:45 цагт Апофис солир геосинхрон тойрог замын өндрөөс бага зайд Дэлхийд ойртон ирнэ. Үүнээс нэг цаг орчмын өмнө буюу 20:35 цагт /UTC/ хамгийн тодоор гэрэлтэх бөгөөд гэрэлтэлтийн үзүүлэлт нь ойролцоогоор 3.1 байх болно. Энэ нь Долоон бурхан ордын зарим одны гэрэлтэлттэй ойролцоо бөгөөд тэнгэр цэлмэг үед дуран авай ашиглахгүйгээр Апофисыг ажиглах боломжтой. Тодруулбал, Австрали, Ази, Африк, Европ тивүүд ба Өмнөд Америкийн хойд хэсэгт оршин суугаа хэдэн тэрбум хүн 7 цагийн туршид энгийн нүдээр ажиглана гэсэн үг. Уг солир Дэлхийн хажуугаар өнгөрөх нислэгийнхээ дунд үед хамгийн олон буюу Хойд Африк, Өмнөд Европ, Австрали, Ази, Ойрх Дорнод дахь 5.7 тэрбум хүнд харагдана. Дэлхийд хамгийн ихээр ойртох үед Өмнөд Америкийн хойд хэсэг, Африкийн хойд хэсэг, Европын зарим бүс нутгийн 1.9 тэрбум хүн харах боломжтой.

 

Апофисын нисэн өнгөрөх явцыг ажигласнаар түүний дотоод бүтэц, сансар огторгуйн биетүүдэд үзүүлэх Дэлхийн түрлэгийн хүчний нөлөөний талаарх чухал мэдээллүүдийг авна. Ингэснээр аюултай объектуудын замын чиглэлийг өөрчлөх арга замыг илүү оновчтой тодорхойлно.

 

Апофис, Дэлхий хоёр ойрын 100 жилийн хугацаанд мөргөлдөх магадлал үгүй боловч 2029 онд хоорондоо ойртох үед манай гаргийн таталцлын хүч нь солирын траекторийг бага өөрчилж магадгүй юм. Үүнээс улбаалан одон орончид солир, Дэлхий хоёр ирээдүйд дахин ойртох үеийн зураглалыг нарийвчлан гаргах боломжтой. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Болгарын таеквондогийн тамирчид Португалын нээлттэй тэмцээнээс найман медаль хүртжээ1 цаг 45 минутын өмнөАпофис солир 2029 онд Дэлхийн хажуугаар өнгөрнө1 цаг 46 минутын өмнөЭ.Макрон: Дэлхийн II дайн дууссанаас хойш үзэгдээгүй их түймэр дэгдлээ1 цаг 49 минутын өмнөЯпоны баруун өмнөд нутагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ1 цаг 50 минутын өмнөҮерийн аюулаас сэрэмжлүүлэв1 цаг 51 минутын өмнөБага хуралд оролцохоор 4,127 төлөөлөгч албан ёсоор бүртгүүлээд байна1 цаг 55 минутын өмнөОролцогчдын виз, байр, зочид буудлын бэлтгэл төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна1 цаг 56 минутын өмнөCOP17 бага хурлын бэлтгэл ажлын явц 83 хувийн гүйцэтгэлтэй байна1 цаг 59 минутын өмнөМонгол Улс “Тал хээрийн үйл ажиллагааны төлөвлөгөө”-г санаачлан дэвшүүлнэ2 цаг 1 минутын өмнө“Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв2 цаг 3 минутын өмнөДэлхийн Банк группийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр Викториа Делмон томилогджээ7 сар 27. 17:20Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр ОУСК-тай хамтран ажиллана7 сар 27. 17:20
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.