Э.Макрон: Дэлхийн II дайн дууссанаас хойш үзэгдээгүй их түймэр дэгдлээ


7-р сарын 28
19 цаг 51 минут

Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд баруун өмнөд Европт дэгдэж байгаагүй ойн их түймрийг унтраахаар Франц, Испанийн аврах албад өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласаар байна.

 

Францын Ерөнхийлөгч Э.Макрон даваа гарагт мэдэгдсэнээр, тус улсын баруун өмнөд нутагт дэгдсэн түймрийн тархалтыг зогсоосон бол Бордо орчимд галыг цурманд оруулж чадсангүй.

 

Тэрбээр Шуурхай хариу үйлдэл үзүүлэх албанд очих үеэрээ “Дэлхийн II дайн дууссанаас хойш гараагүй хүчтэй ойн түймэр дэгдсэнийг” хэллээ. Энэ сарын 22-ны өдрөөс хойших хугацаанд Бордо хот ба Атлантын далайн эргийн хоорондох бүс нутагт 42 мянган га газар түймэрт өртөж шатсан байна. Түймэр газар авсаар байгаа тул 220 мянган хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ. Энэ онд Францад нийт 116 мянган газар түймэрт өртөж шатсан байна.

 

Тус улсын баруун өмнөд нутагт түүхэнд анх удаа аянга цахилгаантай “галт үүл” үүссэн байна. Тодруулбал, газрын агаар хэт халснаар утаа, усны уур, үнстэй хамт маш хурдан дээш хөөрч, зарим үед агаар мандлын стратосфер давхаргад хүрдэг бөгөөд агаарын хүйтэн урсгалтай мөргөлдөх үед хүчтэй салхи үүсэж, түймрийг улам өдөөдөг. Ийм үүлнээс аянга цахилгаан буух тохиолдол олонтоо гарчээ.  Эл үзэгдэл урьд нь Австрали, Канадад дэгдсэн их түймрийн үед ажиглагдаж байв.

 

Европын Холбооны дэмжлэг

 

Байгалийн гамшгийн уршгийг арилгах механизмын хүрээнд Европын Холбооноос /ЕХ/ Франц ба Испанид 13 нисэх онгоц, 4 нисдэг тэрэг, 41 тусгай зориулалтын автомашин болон 130 гал сөнөөгчийг илгээжээ. Мөн ЕХ-ны Copernicus хөтөлбөрийн хүрээнд хиймэл дагуулын зургуудыг гамшигт нэрвэгдсэн хоёр улсад илгээсээр байна. Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн тоо 300 мянгаас давсан нь Европын түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй ажиллагаануудын нэг болж байна.

 

Түүнчлэн rescEU гэдэг стратегийн нөөцөөс 22 нисэх онгоц, 5 нисдэг тэргийг нэмэлтээр дайчлахад бэлэн байгаа ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Болгарын таеквондогийн тамирчид Португалын нээлттэй тэмцээнээс найман медаль хүртжээ1 цаг 46 минутын өмнөАпофис солир 2029 онд Дэлхийн хажуугаар өнгөрнө1 цаг 47 минутын өмнөЭ.Макрон: Дэлхийн II дайн дууссанаас хойш үзэгдээгүй их түймэр дэгдлээ1 цаг 50 минутын өмнөЯпоны баруун өмнөд нутагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ1 цаг 51 минутын өмнөҮерийн аюулаас сэрэмжлүүлэв1 цаг 52 минутын өмнөБага хуралд оролцохоор 4,127 төлөөлөгч албан ёсоор бүртгүүлээд байна1 цаг 56 минутын өмнөОролцогчдын виз, байр, зочид буудлын бэлтгэл төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна1 цаг 57 минутын өмнөCOP17 бага хурлын бэлтгэл ажлын явц 83 хувийн гүйцэтгэлтэй байна1 цаг 59 минутын өмнөМонгол Улс “Тал хээрийн үйл ажиллагааны төлөвлөгөө”-г санаачлан дэвшүүлнэ2 цаг 2 минутын өмнө“Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв2 цаг 3 минутын өмнөДэлхийн Банк группийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр Викториа Делмон томилогджээ7 сар 27. 17:20Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр ОУСК-тай хамтран ажиллана7 сар 27. 17:20
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.