Японы баруун өмнөд нутагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ


7-р сарын 28
19 цаг 49 минут

Японы баруун өмнөд нутагт мягмар гарагт буюу өнөөдөр 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа Ариакэ булан болон Күмамото мужийн Яцүширо хотод цунамийн түгшүүр зарлажээ. Урьдчилсан мэдээллээр хэд хэдэн хүн бэртэж гэмтсэн байх магадлалтай байна.

 

Японы Цаг уурын агентлагаас мэдээлснээр, орон нутгийн цагаар 16:27 цагт Күмамото мужид газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн голомт нь 10 орчим км-ийн гүнд байжээ.

 

Кюшю арлын төв хэсэгт орших Күмамото мужид газар хөдлөлтийн хүч Японы газар хөдлөлтийн эрчим хэмжих шаталбараар хамгийн дээд түвшин болох 7 магнитудад хүрсэн бөгөөд Үки хот, Хикава тосгонд хамгийн хүчтэй мэдрэгдсэн байна. Харин ойр орчмын бүсүүдэд 6-гаас дээш магнитудын хүчтэй чичирхийлэл бүртгэгдсэн байна. 

 

Орон нутгийн гал түймэртэй тэмцэх алба болон цахилгаан түгээх компанийн мэдээлснээр, газар хөдлөлтийн улмаас хэд хэдэн хүн бэртэж гэмтсэн байх магадлалтай байгаа ба Күмамото мужийн 48 мянга орчим өрх цахилгаангүй болжээ.

 

Мөн хөрш Кагошима мужид 5-аас дээш, Фүкүока, Сага мужуудад 5-аас доош түвшний чичирхийлэл мэдрэгдсэн байна.

 

Кюшю арлын эрчим хүчний компанийн мэдээлснээр, Кагошима муж дахь Сэндай цөмийн цахилгаан станц болон Сага муж дахь Гэнкай цөмийн цахилгаан станцад эвдрэл илрээгүй байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Болгарын таеквондогийн тамирчид Португалын нээлттэй тэмцээнээс найман медаль хүртжээ1 цаг 46 минутын өмнөАпофис солир 2029 онд Дэлхийн хажуугаар өнгөрнө1 цаг 47 минутын өмнөЭ.Макрон: Дэлхийн II дайн дууссанаас хойш үзэгдээгүй их түймэр дэгдлээ1 цаг 50 минутын өмнөЯпоны баруун өмнөд нутагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ1 цаг 51 минутын өмнөҮерийн аюулаас сэрэмжлүүлэв1 цаг 52 минутын өмнөБага хуралд оролцохоор 4,127 төлөөлөгч албан ёсоор бүртгүүлээд байна1 цаг 56 минутын өмнөОролцогчдын виз, байр, зочид буудлын бэлтгэл төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна1 цаг 57 минутын өмнөCOP17 бага хурлын бэлтгэл ажлын явц 83 хувийн гүйцэтгэлтэй байна1 цаг 59 минутын өмнөМонгол Улс “Тал хээрийн үйл ажиллагааны төлөвлөгөө”-г санаачлан дэвшүүлнэ2 цаг 2 минутын өмнө“Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв2 цаг 3 минутын өмнөДэлхийн Банк группийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр Викториа Делмон томилогджээ7 сар 27. 17:20Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр ОУСК-тай хамтран ажиллана7 сар 27. 17:20
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.