Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн /Хялгант баг/, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Сэлбэ, Хангай нурууны араас усжих Чулуут, өврийн Байдраг, Цагаантуруут зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-55 см нэмэгджээ.
Маргааш буюу энэ сарын 29-нд Сэлэнгэ мөрөн /Зүүнбүрэн сум/, Чулуут гол /Өндөрулаан сум/, Байдраг гол /Бууцагаан сумын Баянбүрд баг орчим/-д усны түвшин 10-20 см тус тус нэмэгдэх хандлагатай байна. Өнөөдрийн байдлаар Хархираа /Тариалан сум/, Туул /Лүн/ гол үерийн түвшинг 5-10 см давсан байдалтай элбэг устай хэвээр байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялаж, амарч, зугаалж яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих