Оролцогчдын виз, байр, зочид буудлын бэлтгэл төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна


7-р сарын 28
19 цаг 43 минут

Өнөөдрийн байдлаар COP17 бага хуралд оролцох төлөөлөгчдөөс нийт 1,582 хүн цахим визийн хүсэлтээ ирүүлээд байна. Үүнээс 1,223 хүний визийн зөвшөөрлийг олгосон бол үлдсэн хүсэлт нь нэмэлт мэдээлэл шаардлагатай, эсвэл бүрдүүлсэн материал дутуу зэрэг шалтгаанаар шийдвэрлэх шатандаа байна.

 

Монгол Улс өнөөдрийн байдлаар 84 улсын иргэдийг ямар нэг хэлбэрээр визгүй зорчуулах нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц нь Монгол Улсыг оролцуулан нийт 197 талтай. Иймээс Монгол Улсаас бусад 196 талын төлөөлөгчид COP17 бага хуралд хүрэлцэн ирэх бөгөөд визгүй зорчих эрхтэй улсын төлөөлөгчид шууд нэвтрэх боломжтой. Харин бусад улсын төлөөлөгчид визийн журмын дагуу хүсэлтээ гаргаж, Монгол Улсад албан ёсоор нэвтрэх юм.

 

Хурлыг цэнхэр, ногоон гэсэн гэсэн 2 хоёр бүсэд зохион байгуулна. Цэнхэр бүсэд Конвенцын талуудын хурал, үйл ажиллагааг зохион байгуулах бол  ногоон бүсэд дотоодын үйл ажиллагааг зохион байгуулах ба иргэд E-mongolia.mn бүртгэлээрээ бүртгүүлж нэвтрэх боломжтой юм.  

 

COP17-ын бэлтгэл ажлын хүрээнд оролцогчдын байр, зочид буудлын зохион байгуулалт нь хамгийн чухал чиглэлийн нэг болоод байна. Энэ оны хавраас эхлэн Үндэсний хороо Монголын зочид буудлын холбоо болон холбогдох төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, COP17-д оролцогчдод зориулан нийт 1,432 өрөөг урьдчилан нөөцөлжээ.

 

Өнөөдрийн байдлаар эдгээр өрөөнөөс 803 нь захиалсан бөгөөд энэ нь нийт нөөцийн 56 хувийг эзэлж байна. Бага хурал эхлэх хугацаа ойртохын хэрээр оролцогчдын тоо нэмэгдэх төлөвтэй байгаа тул үлдсэн өрөөнүүд ч бүрэн захиалагдана гэж Үндэсний хорооны Ажлын албанаас мэдээлэв.

 

Оролцогчид байрлах зочид буудлаа өөрсдийн сонголтоор захиалах боломжтой аж.  COP17-ын албан ёсны цахим хуудсанд хамрагдсан бүх зочид буудлын байршил, үйлчилгээ, өрөөний төрөл, үнийн мэдээллийг нээлттэй байршуулсан бөгөөд төлөөлөгчид өөрийн хэрэгцээ, төсөв, сонголтдоо нийцүүлэн буудлаа сонгож, төлбөрөө шууд төлөх зохион байгуулалттай ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Болгарын таеквондогийн тамирчид Португалын нээлттэй тэмцээнээс найман медаль хүртжээ1 цаг 45 минутын өмнөАпофис солир 2029 онд Дэлхийн хажуугаар өнгөрнө1 цаг 46 минутын өмнөЭ.Макрон: Дэлхийн II дайн дууссанаас хойш үзэгдээгүй их түймэр дэгдлээ1 цаг 49 минутын өмнөЯпоны баруун өмнөд нутагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ1 цаг 50 минутын өмнөҮерийн аюулаас сэрэмжлүүлэв1 цаг 51 минутын өмнөБага хуралд оролцохоор 4,127 төлөөлөгч албан ёсоор бүртгүүлээд байна1 цаг 55 минутын өмнөОролцогчдын виз, байр, зочид буудлын бэлтгэл төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна1 цаг 56 минутын өмнөCOP17 бага хурлын бэлтгэл ажлын явц 83 хувийн гүйцэтгэлтэй байна1 цаг 59 минутын өмнөМонгол Улс “Тал хээрийн үйл ажиллагааны төлөвлөгөө”-г санаачлан дэвшүүлнэ2 цаг 1 минутын өмнө“Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв2 цаг 3 минутын өмнөДэлхийн Банк группийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр Викториа Делмон томилогджээ7 сар 27. 17:20Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр ОУСК-тай хамтран ажиллана7 сар 27. 17:20
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.