COP17 бага хурлын бэлтгэл ажлын явц 83 хувийн гүйцэтгэлтэй байна


7-р сарын 28
19 цаг 41 минут

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ын бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын талаар Үндэсний хорооны Ажлын албанаас Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн байранд өнөөдөр нээгдсэн МОР17 Мэдээллийн төвд мэдээлэл өглөө.

 

COP17 бага хурлын бэлтгэл ажлын талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудад долоо хоног бүр цуврал мэдээлэл хүргэж байхаар төлөвлөөд байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир мэдээлэхдээ, “НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал эхлэхэд 20 хүрэхгүй хоног үлдээд байна. Бид бэлтгэл ажлыг бүх шатанд төлөвлөгөөний дагуу эрчимтэй хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар хамгийн сүүлийн нэгтгэсэн мэдээллээр COP17-ын бэлтгэл ажлын явц нийтдээ 83 хувийн гүйцэтгэлтэй байна гэсэн үнэлгээг ажлын алба гаргаад байна” гэв.

 

Тэрбээр Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан Үндэсний хороог өөрийн биеэр ахалж ажиллаж байгаагаа онцлоод, Үндэсний хорооны дэргэд чиглэл тус бүрээр ажиллах 12 дэд хороо байгуулан үйл ажиллагаа явуулж байгааг мэдээллээ.

Үүнд:

  • Аюулгүй байдлын дэд хороо
  • Үйлчилгээ, хоол хүнс, хангамжийн дэд хороо
  • Ногоон бүсийн дэд хороо
  • Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны дэд хороо
  • Хамтын ажиллагаа, бодлого, төлөвлөлтийн дэд хороо
  • Зам, тээврийн дэд хороо
  • Соёл, аялал жуулчлалын дэд хороо
  • Визийн дэд хороо
  • Барилга байгууламжийн дэд хороо
  • Өндөр, дээд түвшний үйл ажиллагаа хариуцсан дэд хороо зэрэг нийт 12 дэд хороо ажиллаж байна.

Дэд хороод нь дарга, нарийн бичгийн дарга болон ажлын хэсгийн бүтэцтэй үйл ажиллагаагаа явуулж, хариуцсан чиг үүргээ хэрэгжүүлж байгаа бол Үндэсний хороо нь эдгээр дэд хорооны үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, уялдаа холбоог сайжруулах, бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна.

 

Өнөөдрийн байдлаар 12 дэд хорооны ажлын гүйцэтгэл хамгийн багадаа 52 хувь, хамгийн ихдээ 94 хувьтай байгаа аж. Тухайлбал, Харилцаа холбоо хариуцсан дэд хорооны ажлын гүйцэтгэл 52 хувь, Барилга байгууламжийн дэд хорооны гүйцэтгэл 66 хувьтай байна.

 

Эдгээр үзүүлэлт бусад дэд хороотой харьцуулахад харьцангуй бага байгаа нь тодорхой шалтгаантай болохыг тэрбээр тайлбарлав. Тухайлбал, Барилга байгууламжийн дэд хорооны үйл ажиллагааны төлөвлөгөөнд зөвхөн байгууламж барих ажил бус, арга хэмжээ дууссаны дараа түр байгууламжуудыг буулгах, тоног төхөөрөмж, бараа материалыг бүрэн хураан татах зэрэг дараах шатны бүх ажлыг хамруулан төлөвлөсөн байна. Иймээс нийт төлөвлөгөөний хэрэгжилтийг өнөөдрийн байдлаар тооцоход гүйцэтгэлийн хувь харьцангуй бага харагдаж байгаа аж. Тэрбээр, “COP17-ын хүрээнд барилга байгууламжуудыг төлөвлөсөн хугацаанд барьж ашиглалтад оруулахын зэрэгцээ үйл ажиллагаа өндөрлөсний дараа стандартын дагуу буулгаж, орчныг бүрэн сэргээх нь ихээхэн хэмжээний зохион байгуулалт, хүний нөөц, техникийн хүчин чадал шаардсан томоохон ажил юм” хэмээн онцоллоо.

 

Монгол Улс дэлхийн 197 улсын төлөөлөгчийг Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сарын 17-28-нд  хүлээн авч, газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлаарх дэлхийн хамгийн том, өндөр түвшний бага хурлыг зохион байгуулна. Энэхүү хурал нь Монгол Улсын олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, байгаль орчны салбар дахь манлайллаа бататгах, ногоон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн шинэ боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Болгарын таеквондогийн тамирчид Португалын нээлттэй тэмцээнээс найман медаль хүртжээ1 цаг 46 минутын өмнөАпофис солир 2029 онд Дэлхийн хажуугаар өнгөрнө1 цаг 48 минутын өмнөЭ.Макрон: Дэлхийн II дайн дууссанаас хойш үзэгдээгүй их түймэр дэгдлээ1 цаг 51 минутын өмнөЯпоны баруун өмнөд нутагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ1 цаг 52 минутын өмнөҮерийн аюулаас сэрэмжлүүлэв1 цаг 53 минутын өмнөБага хуралд оролцохоор 4,127 төлөөлөгч албан ёсоор бүртгүүлээд байна1 цаг 57 минутын өмнөОролцогчдын виз, байр, зочид буудлын бэлтгэл төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна1 цаг 58 минутын өмнөCOP17 бага хурлын бэлтгэл ажлын явц 83 хувийн гүйцэтгэлтэй байна2 цагийн өмнөМонгол Улс “Тал хээрийн үйл ажиллагааны төлөвлөгөө”-г санаачлан дэвшүүлнэ2 цаг 3 минутын өмнө“Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв2 цаг 4 минутын өмнөДэлхийн Банк группийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр Викториа Делмон томилогджээ7 сар 27. 17:20Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр ОУСК-тай хамтран ажиллана7 сар 27. 17:20
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.