Дэлхийн Банк группийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр Викториа Делмон томилогджээ


7-р сарын 27
17 цаг 20 минут

Дэлхийн Банк групп Монгол дахь Суурин төлөөлөгчөөрөө Викториа Делмоныг томилжээ.

 

Суурин төлөөлөгч нь төр, хувийн хэвшилд үзүүлэх дэмжлэгийг улам сайжруулах хүрээнд Дэлхийн Банк, Олон улсын санхүүгийн корпораци, Олон талт хөрөнгө оруулалтын баталгааны агентлагийг Монгол Улсад нэгдсэн удирдлагаар ханган ажилладаг юм. Улаанбаатар хотод суурин ажиллах хатагтай Делмон нь Дэлхийн Банк группийн Монгол дахь үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, эдийн засгийг төрөлжүүлэх, хувийн хөрөнгө оруулалт татах, олон, чанартай ажлыг байр бий болгох чиглэлээр улс орны хүчин чармайлтыг дэмжин ажиллана гэв.

 

"Байгалийн арвин нөөц баялагтаа түшиглэн Монгол Улс хувийн хэвшлийн шинэ хөрөнгө оруулалт татах, илүү төрөлжсөн, цочролыг сөрөн тэсвэрлэх чадвартай эдийн засгийг цогцлоох боломжтой" хэмээн Дэлхийн Банк группийн Монгол дахь суурин төлөөлөгч Викториа Делмон хэлэв. Тэрбээр мөн “Дэлхийн Банк групп нь Засгийн газар болон хувийн хэвшилтэй хамтран хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн өсөлт, ажлын байр болон урт хугацааны хөгжилд хөтлөх шинэчлэлийг дэмжин ажиллах болно” хэмээн онцоллоо.

 

Их Британийн иргэн хатагтай Делмон нь Африк, Зүүн Европ, Ойрх Дорнод, Ази, Номхон далайн бүс нутгийг хамарсан дэд бүтцийн санхүүжилт, компанийн нэгдэл, худалдан авалт, дэд бүтцийн төслүүдийн бүтэц, бодлогын шинэчлэлийн чиглэлээр 30 гаруй жил ажилласан туршлагатай ажээ. Тэрбээр анх 2006 онд Дэлхийн Банкинд Хууль, эрх зүйн асуудал эрхэлсэн Дэд ерөнхийлөгчийн харьяа газарт хуулийн ахлах зөвлөхийн албан тушаалд томилогдсон бөгөөд дараа нь Усны асуудал хариуцсан газарт ажиллаж байв. Улмаар 2020 онд Олон улсын санхүүгийн корпорацийн Сингапурт байрладаг Ази, Номхон далайн бүсийн Дэд бүтцийн газарт Хөрөнгө оруулалт хөгжүүлэлт, зөвлөх үйлчилгээ хариуцсан менежерээр шилжин ажиллаж, хөрөнгө оруулалт хөгжүүлэх, зах зээл бий болгох, банкны санхүүжилт татах боломжтой дэд бүтцийн төслүүдийг боловсруулах чиглэлээр мэргэшсэн багийг удирдан ажилласны дотор Монгол Улсын хэд хэдэн төсөл багтаж байв.

 

Оксфордын их сургуульд хуулийн магистрын зэрэг хамгаалсан хатагтай Делмон Лондон дахь Freshfields Bruckhaus Deringer хуулийн фирмд ажлын гараагаа эхлүүлж, дараа нь Veolia Environnement нийтийн үйлчилгээний компанид олон улсын хуульчаар ажилласан. “Олон улсын төслийн санхүүжилт ба төр хувийн хэвшлийн түншлэл” номыг хамтран редакторлаж, дэд бүтцийн салбар дахь хувийн хэвшлийн оролцоо, урамшуулалд суурилсан зохицуулалт ба бизнесийн санхүүжилтийн талаар хамтарсан бүтээлүүд нийтлүүлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дэлхийн Банк группийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр Викториа Делмон томилогджээ1 цаг 20 минутын өмнөМонголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр ОУСК-тай хамтран ажилланаМонголбанк болон Олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК) хооронд өчигдөр “Ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх төсөл II” техник туслалцааны хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Дэлхийн Банк Группийн Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Викториа Делмон нар гарын үсэг зурав. Энэхүү санамж бичиг нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлд Монгол Улсын банкны салбарын тэсвэртэй байдлыг бэхжүүлэх зорилготой юм. Санамж бичгийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй санхүүгийн эрсдэлийг тогтоох хяналт шалгалтын шаардлага, журмыг боловсронгуй болгох, холбогдох өгөгдөл мэдээлэл цуглуулах, боловсруулах, тайлагнах чадавхыг нэмэгдүүлэх, шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэх, мөн эрсдэлийг хяналт шалгалтын үйл ажиллагаанд тусгах чиглэлээр хамтран ажиллана. Монголбанк 2025 онд ОУСК-тай хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй санхүүгийн эрсдэлд Монгол Улсын банкны салбарын өртөмтгий байдлын үнэлгээ”, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран “Уур амьсгалын сценари дүн шинжилгээ”-г тус тус хийсэн. Эдгээр судалгааны үр дүнгээр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй биет болон шилжилтийн эрсдэлд Монгол Улсын банкны салбар өндөр өртөмтгий бөгөөд үүний улмаас хүлээгдэж буй зээлийн алдагдал мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэх эрсдэлтэй болохыг тогтоосон байна. Иймд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлд банкуудын бэлэн байдал, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, хангах, эрсдэлийг үнэлэхэд шаардлагатай өгөгдөл мэдээллийн хүртээмжийг сайжруулах, эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Монголбанкнаас цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэн, уг ажлыг энэхүү санамж бичгийн хүрээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болж байна.1 цаг 20 минутын өмнөХудалдааны тэнцэл 4.5 тэрбум долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 4.2 дахин өсжээ1 цаг 21 минутын өмнөЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа1 цаг 23 минутын өмнөХиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ1 цаг 24 минутын өмнөНийслэлийн цэцэрлэгийн бүртгэл 8 дугаар сарын 10-наас эхэлнэ1 цаг 29 минутын өмнөМанай улсад бүх төлбөр тооцооны 71 хувийг бэлэн бусаар хийдэг1 цаг 30 минутын өмнөМонголд анх удаа 300 метрийн урттай дижитал бүтээлийг KHARKHORUM фестиваль хүргэх болно1 цаг 31 минутын өмнөДараах бүтээгдэхүүнүүдээс нянгийн халдвар илэрсэн тул эргүүлэн татаж байна1 цаг 31 минутын өмнөАнглийн Лийдс хотын музейд XIII зууны Монголын талаарх үзүүлбэрийг олон нийтэд толилуулж байна1 цаг 33 минутын өмнөХятадын санах ойн чип үйлдвэрлэгч компанийн хувьцаа IPO хийсний дараа огцом өсөв1 цаг 34 минутын өмнөУулын замд ачааны автомашинууд мөргөлдсөн осол гарчээ1 цаг 34 минутын өмнө
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.