ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа


7-р сарын 27
17 цаг 17 минут

ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг Боловсролын сайдын 2026 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн A/211 дүгээр тушаалаар шинэчлэн баталлаа.

 

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 5.2-т ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил нь жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэхээр, 5.3-т хичээлийн жилийн нийт үргэлжлэх хугацааг 34-37 долоо хоног байхаар зохицуулсан байдаг.

 

Одоогийн мөрдөж буй зохицуулалтын дагуу ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалт бага ангид 32 долоо хоног, дунд ангид 33 долоо хоног, ахлах ангид 34 долоо хоног үргэлжилж байна. Үүнээс гадна хичээлийн жилийн хугацаанд суралцагчдын хөгжил, төлөвшлийг дэмжих зорилгоор 2 долоо хоногийг танхимын болон танхимын бус үйл ажиллагаанд зориулдаг. Ингэснээр хичээлийн жилийн нийт үргэлжлэх хугацаа боловсролын түвшнээс хамааран 34-36 долоо хоног, гурван улирлын бүтэцтэй хэрэгжүүлж байна.

 

Хичээлийн жилийн бүтэц, улирлын амралтын хугацаа, хуваарьтай холбоотой эцэг эх, асран хамгаалагчид, багш нараас олон төрлийн санал, байр суурь ирүүлж байгаатай холбогдуулан 2026 оны 5 дугаар сард хичээлийн жилийн бүтцийн талаар багш нарын дунд санал асуулга зохион байгуулсан. Уг асуулгад нийт 9.620 багш оролцож, санал бодлоо илэрхийлжээ.

 

Санал асуулгын дүнгээр оролцогчдын 52.2 хувь нь суралцагчдын өвлийн амралтыг 1-2 долоо хоногоор багасгах, бага ангийн суралцагчдын зуны амралтыг 6 дугаар сарын 1-нээс эхлүүлэх, хичээлийн жилийг дөрвөн улирлын бүтэцтэй зохион байгуулах, дунд болон ахлах ангийн суралцагчдын зуны амралтын эхлэх хугацааг нэг долоо хоногоор урагшлуулах санал өгсөн байна. 

 

Эдгээр санал, судалгааны үр дүнг үндэслэн Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, аймаг, нийслэлийн Боловсролын газар, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд хамтран дахин хэлэлцэж, хууль, бодлогын шаардлага болон оролцогч талуудын саналыг тусгасан хичээлийн жилийн бүтцийн нэгдсэн хувилбарыг боловсруулан баталжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дэлхийн Банк группийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр Викториа Делмон томилогджээ1 цаг 17 минутын өмнөМонголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр ОУСК-тай хамтран ажилланаМонголбанк болон Олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК) хооронд өчигдөр “Ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх төсөл II” техник туслалцааны хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Дэлхийн Банк Группийн Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Викториа Делмон нар гарын үсэг зурав. Энэхүү санамж бичиг нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлд Монгол Улсын банкны салбарын тэсвэртэй байдлыг бэхжүүлэх зорилготой юм. Санамж бичгийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй санхүүгийн эрсдэлийг тогтоох хяналт шалгалтын шаардлага, журмыг боловсронгуй болгох, холбогдох өгөгдөл мэдээлэл цуглуулах, боловсруулах, тайлагнах чадавхыг нэмэгдүүлэх, шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэх, мөн эрсдэлийг хяналт шалгалтын үйл ажиллагаанд тусгах чиглэлээр хамтран ажиллана. Монголбанк 2025 онд ОУСК-тай хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй санхүүгийн эрсдэлд Монгол Улсын банкны салбарын өртөмтгий байдлын үнэлгээ”, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран “Уур амьсгалын сценари дүн шинжилгээ”-г тус тус хийсэн. Эдгээр судалгааны үр дүнгээр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй биет болон шилжилтийн эрсдэлд Монгол Улсын банкны салбар өндөр өртөмтгий бөгөөд үүний улмаас хүлээгдэж буй зээлийн алдагдал мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэх эрсдэлтэй болохыг тогтоосон байна. Иймд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлд банкуудын бэлэн байдал, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, хангах, эрсдэлийг үнэлэхэд шаардлагатай өгөгдөл мэдээллийн хүртээмжийг сайжруулах, эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Монголбанкнаас цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэн, уг ажлыг энэхүү санамж бичгийн хүрээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болж байна.1 цаг 18 минутын өмнөХудалдааны тэнцэл 4.5 тэрбум долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 4.2 дахин өсжээ1 цаг 18 минутын өмнөЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа1 цаг 20 минутын өмнөХиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ1 цаг 21 минутын өмнөНийслэлийн цэцэрлэгийн бүртгэл 8 дугаар сарын 10-наас эхэлнэ1 цаг 27 минутын өмнөМанай улсад бүх төлбөр тооцооны 71 хувийг бэлэн бусаар хийдэг1 цаг 28 минутын өмнөМонголд анх удаа 300 метрийн урттай дижитал бүтээлийг KHARKHORUM фестиваль хүргэх болно1 цаг 28 минутын өмнөДараах бүтээгдэхүүнүүдээс нянгийн халдвар илэрсэн тул эргүүлэн татаж байна1 цаг 28 минутын өмнөАнглийн Лийдс хотын музейд XIII зууны Монголын талаарх үзүүлбэрийг олон нийтэд толилуулж байна1 цаг 31 минутын өмнөХятадын санах ойн чип үйлдвэрлэгч компанийн хувьцаа IPO хийсний дараа огцом өсөв1 цаг 31 минутын өмнөУулын замд ачааны автомашинууд мөргөлдсөн осол гарчээ1 цаг 32 минутын өмнө
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.