2026-2027 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насны 258.921 хүүхэд улсын хэмжээнд байгаагийн 126.827 нь нийслэлд хамаарч байна.
Нийслэлийн цэцэрлэгийн насны хүүхдийн тоо, насаар нь ангилбал
- 2 настай-27.832
- 3 настай-31.303
- 4 настай-32.002
- 5 настай-35.690
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 8 дугаар сарын 10-23-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор хүлээн авна.
Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхдээ эцэг, эх, асран хамгаалагчид дараах асуудлыг урьдчилан анхаарах шаардлагатай. Үүнд:
- Өөрийн болон хүүхдийн оршин суугаа газрын хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
- Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх
- Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 8 дугаар сарын 7-ноос өмнө баталгаажуулсан байх

Сэтгэгдэл бичих