Монголд анх удаа 300 метрийн урттай дижитал бүтээлийг KHARKHORUM фестиваль хүргэх болно


7-р сарын 27
17 цаг 09 минут

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигдсан KHARKHORUM Visual Art & Music Festival энэ жил 4 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Ази, Европыг холбосон Хархорум хотоос сэдэвлэсэн тус фестиваль нь салбартаа танигдсан DJ, продюсерүүд болон олон улсын нэр бүхий уран бүтээлчдийн хамт жил бүр онцлог хөтөлбөрийг хүргэн ажилласаар Монгол дахь электроник хөгжмийн хамгийн том фестиваль болж үргэлжилсээр байна.

Энэ удаагийн фестиваль "TIME" сэдвийн хүрээнд наймдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд явагдах бөгөөд дараах шинэчлэлтүүдийг багтаажээ.

  • Илүү том, илүү сүрлэг орон зай: Өмнөх гурван удаагийн наадмыг "Steppe Arena"-д зохион байгуулж байсан бол энэ жил хамрах хүрээгээ тэлж, илүү олон үзэгч хүлээн авах боломжтой задгай талбайд буюу Төв Цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна.
  • Тойрон үргэлжлэх дижитал бүтээл: Шоу бүхэлдээ 360 градус тойрон үргэлжлэх 300 метрийн урттай дэлгэцээр гарах бөгөөд тайз засал, гэрэл тусгалт, дуу дүрсний гүйцэтгэлийг олон улсын түвшинд тохируулан бэлтгээд байна. 12 метрийн өндөртэй уг дэлгэцээр дижитал бүтээлүүд үргэлжлэх бөгөөд Монголд анх удаа уг хэмжээний бүтээн байгуулалт болж байгаа нь онцгой билээ.
  • 2 өдөр 2 өөр хөтөлбөр: Жил бүр фестивалийн онцлогийг багтаасан хөтөлбөрүүд танилцуулагддагаас энэ жил мөн сонирхолтой хөтөлбөр хүлээгдэж байна. Тасалбарын хувьд нэг тасалбараар хоёр өдрийн хөтөлбөрийг үзэх боломжтой бөгөөд энгийн, VIP гэсэн хоёр төрөлд ангилсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дэлхийн Банк группийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр Викториа Делмон томилогджээ1 цаг 21 минутын өмнөМонголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр ОУСК-тай хамтран ажилланаМонголбанк болон Олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК) хооронд өчигдөр “Ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх төсөл II” техник туслалцааны хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Дэлхийн Банк Группийн Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Викториа Делмон нар гарын үсэг зурав. Энэхүү санамж бичиг нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлд Монгол Улсын банкны салбарын тэсвэртэй байдлыг бэхжүүлэх зорилготой юм. Санамж бичгийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй санхүүгийн эрсдэлийг тогтоох хяналт шалгалтын шаардлага, журмыг боловсронгуй болгох, холбогдох өгөгдөл мэдээлэл цуглуулах, боловсруулах, тайлагнах чадавхыг нэмэгдүүлэх, шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэх, мөн эрсдэлийг хяналт шалгалтын үйл ажиллагаанд тусгах чиглэлээр хамтран ажиллана. Монголбанк 2025 онд ОУСК-тай хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй санхүүгийн эрсдэлд Монгол Улсын банкны салбарын өртөмтгий байдлын үнэлгээ”, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран “Уур амьсгалын сценари дүн шинжилгээ”-г тус тус хийсэн. Эдгээр судалгааны үр дүнгээр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй биет болон шилжилтийн эрсдэлд Монгол Улсын банкны салбар өндөр өртөмтгий бөгөөд үүний улмаас хүлээгдэж буй зээлийн алдагдал мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэх эрсдэлтэй болохыг тогтоосон байна. Иймд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлд банкуудын бэлэн байдал, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, хангах, эрсдэлийг үнэлэхэд шаардлагатай өгөгдөл мэдээллийн хүртээмжийг сайжруулах, эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Монголбанкнаас цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэн, уг ажлыг энэхүү санамж бичгийн хүрээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болж байна.1 цаг 22 минутын өмнөХудалдааны тэнцэл 4.5 тэрбум долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 4.2 дахин өсжээ1 цаг 23 минутын өмнөЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа1 цаг 24 минутын өмнөХиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ1 цаг 25 минутын өмнөНийслэлийн цэцэрлэгийн бүртгэл 8 дугаар сарын 10-наас эхэлнэ1 цаг 31 минутын өмнөМанай улсад бүх төлбөр тооцооны 71 хувийг бэлэн бусаар хийдэг1 цаг 32 минутын өмнөМонголд анх удаа 300 метрийн урттай дижитал бүтээлийг KHARKHORUM фестиваль хүргэх болно1 цаг 32 минутын өмнөДараах бүтээгдэхүүнүүдээс нянгийн халдвар илэрсэн тул эргүүлэн татаж байна1 цаг 33 минутын өмнөАнглийн Лийдс хотын музейд XIII зууны Монголын талаарх үзүүлбэрийг олон нийтэд толилуулж байна1 цаг 35 минутын өмнөХятадын санах ойн чип үйлдвэрлэгч компанийн хувьцаа IPO хийсний дараа огцом өсөв1 цаг 36 минутын өмнөУулын замд ачааны автомашинууд мөргөлдсөн осол гарчээ1 цаг 36 минутын өмнө
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.