Хятадын санах ойн чип үйлдвэрлэгч компанийн хувьцаа IPO хийсний дараа огцом өсөв


7-р сарын 27
17 цаг 06 минут

Хятадын санах ойн чип үйлдвэрлэгч "CXMT" компани анх удаа хөрөнгийн биржид бүртгүүлж хувьцаагаа гаргасны дараа нэгж хувьцааных нь ханш 55.03 юаньд (8.1 ам.доллар) хүрсэн тухай "Bloomberg" агентлаг зах зээлийн мэдээллийг эш татан уламжилжээ. 

 

Ингэснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ 3.7 их наяд юаньд (547 тэрбум ам.доллар) хүрч, Хятадын эх газрын хамгийн өндөр үнэлгээтэй компани болсон байна.

 

Энэ нь Хятадын түүхэн дэх хоёр дахь том, 2026 онд Ази тивд хийгдсэн хамгийн өндөр дүнтэй IPO болсон байна. Хятадын хамгийн том IPO хийсэн дээд амжилтыг тус улсын Хөдөө аж ахуйн банк 2010 онд 10 тэрбум ам.доллар татан төвлөрүүлснээр тогтоож байжээ.

 

Bloomberg-ийн мэдээлснээр, хувь хөрөнгө оруулагчдад зориулсан хувьцааных нь захиалга нийлүүлэлтээс 212 дахин давсан байна. Хувь хөрөнгө оруулагчид нийт 9.4 сая захиалга өгч, захиалгын нийт дүн 7.07 их наяд юань (1.04 их наяд ам.доллар) болсон нь Америкийн "SpaceX" компани IPO хийх үеэр хувь хөрөнгө оруулагчдаас ирж байсан захиалгын хэмжээнээс бараг 10 дахин их үзүүлэлт ажээ.

 

CXMT нь хиймэл оюуны (AI) загварууд бодит цагийн горимд өгөгдөл боловсруулахад нэн шаардлагатай DRAM санах ойн чип үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг юм. Тус компани дэлхийн санах ойн чипний зах зээлийн 7.7 орчим хувийг эзэлдэг бол үлдсэн 90 хувийг салбарын гурван том компани болох "SK Hynix", "Micron", "Samsung" хянадаг байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дэлхийн Банк группийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр Викториа Делмон томилогджээ1 цаг 16 минутын өмнөМонголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр ОУСК-тай хамтран ажилланаМонголбанк болон Олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК) хооронд өчигдөр “Ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх төсөл II” техник туслалцааны хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Дэлхийн Банк Группийн Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Викториа Делмон нар гарын үсэг зурав. Энэхүү санамж бичиг нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлд Монгол Улсын банкны салбарын тэсвэртэй байдлыг бэхжүүлэх зорилготой юм. Санамж бичгийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй санхүүгийн эрсдэлийг тогтоох хяналт шалгалтын шаардлага, журмыг боловсронгуй болгох, холбогдох өгөгдөл мэдээлэл цуглуулах, боловсруулах, тайлагнах чадавхыг нэмэгдүүлэх, шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэх, мөн эрсдэлийг хяналт шалгалтын үйл ажиллагаанд тусгах чиглэлээр хамтран ажиллана. Монголбанк 2025 онд ОУСК-тай хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй санхүүгийн эрсдэлд Монгол Улсын банкны салбарын өртөмтгий байдлын үнэлгээ”, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран “Уур амьсгалын сценари дүн шинжилгээ”-г тус тус хийсэн. Эдгээр судалгааны үр дүнгээр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй биет болон шилжилтийн эрсдэлд Монгол Улсын банкны салбар өндөр өртөмтгий бөгөөд үүний улмаас хүлээгдэж буй зээлийн алдагдал мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэх эрсдэлтэй болохыг тогтоосон байна. Иймд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлд банкуудын бэлэн байдал, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, хангах, эрсдэлийг үнэлэхэд шаардлагатай өгөгдөл мэдээллийн хүртээмжийг сайжруулах, эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Монголбанкнаас цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэн, уг ажлыг энэхүү санамж бичгийн хүрээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болж байна.1 цаг 17 минутын өмнөХудалдааны тэнцэл 4.5 тэрбум долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 4.2 дахин өсжээ1 цаг 17 минутын өмнөЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа1 цаг 19 минутын өмнөХиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ1 цаг 20 минутын өмнөНийслэлийн цэцэрлэгийн бүртгэл 8 дугаар сарын 10-наас эхэлнэ1 цаг 26 минутын өмнөМанай улсад бүх төлбөр тооцооны 71 хувийг бэлэн бусаар хийдэг1 цаг 27 минутын өмнөМонголд анх удаа 300 метрийн урттай дижитал бүтээлийг KHARKHORUM фестиваль хүргэх болно1 цаг 27 минутын өмнөДараах бүтээгдэхүүнүүдээс нянгийн халдвар илэрсэн тул эргүүлэн татаж байна1 цаг 28 минутын өмнөАнглийн Лийдс хотын музейд XIII зууны Монголын талаарх үзүүлбэрийг олон нийтэд толилуулж байна1 цаг 30 минутын өмнөХятадын санах ойн чип үйлдвэрлэгч компанийн хувьцаа IPO хийсний дараа огцом өсөв1 цаг 30 минутын өмнөУулын замд ачааны автомашинууд мөргөлдсөн осол гарчээ1 цаг 31 минутын өмнө
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.