Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр Уулын замд өнөөдөр зам тээврийн ноцтой осол гарчээ.
Тодруулбал тус замын зүүнээс баруун чиглэлд зорчиж явсан том оврын ачааны автомашин мөргөлдөж, хөдөлгөөнд ачаалал үүссэн байна.
Цагдаагийн алба хаагчид ослын газарт ажиллаж, том оврын тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон тул ачих зөөвөрлөх автомашин ашиглан холдуулж, зам чөлөөлжээ.

Сэтгэгдэл бичих