Увс аймгийн Тэс сумын малчин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөсөн өнөр өтгөн гэр бүл юм. Өдгөө ная гаруй насыг элээж, энх тунх аж төрж суугаа хоёр буурал саяхан ач охиныхоо хуриманд оролцож, халуун ам бүлээрээ цугларчээ.
Эдний 17 хүүхдийн 13 нь Тэс сумандаа аав ээжтэйгаа ойр амьдарч, боловсрол, эрүүл мэнд, мал аж ахуйн салбарт ажиллаж хөдөлмөрлөж явна. Харин дөрвөн хүүхэд нь нийслэл хот болон бусад аймаг суманд амьдарч ажиллаж байна. Хүүхдүүдийн хамгийн ахмад нь 61, хамгийн отгон нь 33 настай. Энэхүү өнөр гэр бүлийн хүргэн бэр, ач зээ, ачинцар зээнцэр нийлээд хэдүйн 100 хүрчээ.

Сэтгэгдэл бичих