Сонгинохайрхан дүүргийн иргэдэд гэмтэл согогийн тусламж үйлчилгээг ойртуулна


7-р сарын 23
21 цаг 36 минут

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гэмтэл согогийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж ажиллахаар боллоо.

Энэ хүрээнд өнөөдөр ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах болон Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн захирал Ц.Олонбаяр тэргүүтэй удирдлагын баг, эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл хамтарсан уулзалт хийж, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудаа хэлэлцжээ.

Энэхүү үйл ажиллагаа нь нийслэлийн хэмжээнд хүн амын тоогоор дээгүүрт ордог Сонгинохайрхан дүүргийн иргэдэд гэмтэл согогийн тусламж үйлчилгээг илүү ойртуулах, төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо, эмчилгээг нэгдсэн эмнэлэгт түргэн шуурхай, чанартай, хүртээмжтэй үзүүлэхэд чиглэсэн олон талын ач холбогдолтой ажээ.

Тухайлбал, ГССҮТ-өөс эмч, мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь сургаж чадавхжуулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх, осол гэмтлийн үеийн яаралтай тусламж болон гардан үйлдлийн сургалт зохион байгуулах, урьдчилан сэргийлэх мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, гэмтэл согогийн нарийн мэргэжлийн эмч нарыг тодорхой хуваарийн дагуу гэрээгээр ажиллуулах, цаашлаад тус нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийг өргөжүүлэх зэрэг үе шаттай ажлуудын талаар эмнэлгийн удирдлагууд ярилцаж тохиролцлоо.

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн хувьд бусад нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр харилцан хамтарч ажиллах, ГССҮТ-ийн ажи

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц 15-аас доош насныхан цахим сүлжээ ашиглахыг бүрэн хориглов1 цаг 2 минутын өмнөФранцад түймэр дэгдсэний улмаас 10 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ1 цаг 3 минутын өмнөНийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө1 цаг 5 минутын өмнө“Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ1 цаг 6 минутын өмнөЦ.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ1 цаг 7 минутын өмнөСонгинохайрхан дүүргийн иргэдэд гэмтэл согогийн тусламж үйлчилгээг ойртуулна1 цаг 9 минутын өмнөЭрдэнэт хотын хүн ам 106 мянгад хүрч, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн ₮4 их наядыг давжээ1 цаг 10 минутын өмнөСургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэлийг хувийн хэвшлийнхэнд хариуцуулна1 цаг 12 минутын өмнөСогтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, дөрвөн машин мөргөжээ1 цаг 12 минутын өмнөДэлхийн тэргүүлэх санхүүгийн байгууллага Citibank-тай түншлэлийн харилцаа тогтоолоо1 цаг 14 минутын өмнөДараах аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой5 цаг 54 минутын өмнөДАШТ-ий финалыг АНУ-д 63 сая хүн үзжээ7 сар 22. 23:24
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.