Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэлийг хувийн хэвшлийнхэнд хариуцуулна


7-р сарын 23
21 цаг 34 минут

Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит дөрвөн байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна. 

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг чанартай хүнсний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах үйл ажиллагааны бодлогын чиглэлийг боловсруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийн санал, дүгнэлтийг нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан танилцууллаа.

Нийслэлийн төрийн өмчийн 158 сургууль үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлж, 156928 суралцагчийг хамруулж байна. Төрийн өмчийн 327 цэцэрлэг 100039 хүүхдийг хоол хүнсээр хангаж байна. 158 сургуулиас 116 нь үдийн хоолыг бие даан хийж байгаа бол 42 сургууль тоног төхөөрөмж, хүний нөөцийн дутагдлаас үүдэн хувийн ААН-үүдийг түрээсэлдэг. Цахим дэлгүүрээр хүнс хангамжийн үйл ажиллагааг зохион байгуулах эрх зүйн зохицуулалттай. Өнгөрсөн хугацаанд хүнс хангамжийн дөрвөн байгууллагаар дамжуулан худалдан авалтыг хийдэг байсан. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бизнесийн хийж чаддаг зүйлийг төр хийхгүй байх бодлого баримталж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит дөрвөн байгууллагыг татан буулгасан. Хоол хүнстэй холбоотой асуудал учир бид маш болгоомжтой хандах шаардлагатай. Хүнс хангамжтай холбоотой асуудлаар дахин төлөвлөгөө гаргаж, салбаруудын уялдаа холбоог хангах, ААН-үүдтэй уулзалт зохион байгуулж, шийдэл гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц 15-аас доош насныхан цахим сүлжээ ашиглахыг бүрэн хориглов1 цаг 3 минутын өмнөФранцад түймэр дэгдсэний улмаас 10 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ1 цаг 5 минутын өмнөНийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө1 цаг 6 минутын өмнө“Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ1 цаг 7 минутын өмнөЦ.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ1 цаг 8 минутын өмнөСонгинохайрхан дүүргийн иргэдэд гэмтэл согогийн тусламж үйлчилгээг ойртуулна1 цаг 10 минутын өмнөЭрдэнэт хотын хүн ам 106 мянгад хүрч, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн ₮4 их наядыг давжээ1 цаг 12 минутын өмнөСургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэлийг хувийн хэвшлийнхэнд хариуцуулна1 цаг 13 минутын өмнөСогтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, дөрвөн машин мөргөжээ1 цаг 13 минутын өмнөДэлхийн тэргүүлэх санхүүгийн байгууллага Citibank-тай түншлэлийн харилцаа тогтоолоо1 цаг 15 минутын өмнөДараах аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой5 цаг 56 минутын өмнөДАШТ-ий финалыг АНУ-д 63 сая хүн үзжээ7 сар 22. 23:24
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.