Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дөрвөн тээврийн хэрэгсэл мөргөлдсөн" гэх дуудлага, мэдээлэл өнөөдөр (2026.07.23) 12 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Тодруулбал, 28 настай жолооч Lexus RX450 маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ жолоодож Toyota Probox, Crown, Prius-41, Hyundai Sonata-9 маркийн дөрвөн тээврийн хэрэгслийг мөргөжээ.
Ослын улмаас хоёр зорчигч гэмтсэн.
Хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.
Согтуугаар жолоо барих нь зам тээврийн ослын гол шалтгааны нэг юм. Иргэд, жолооч Та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас анхааруулъя.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв

Сэтгэгдэл бичих