Дэлхийн тэргүүлэх санхүүгийн байгууллага Citibank-тай түншлэлийн харилцаа тогтоолоо


7-р сарын 23
21 цаг 32 минут

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК дэлхийн тэргүүлэх санхүүгийн байгууллага Citibank-тай уулзлаа. Энэхүү уулзалт нь үндэсний баялгийн санг олон улсын жишигт хүргэх, төрийн өмчит компаниудын үнэ цэнийг өсгөж, хөрөнгийн зах зээлд гаргах зорилготой ажээ.

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай Citibank группийн Улс орнуудын асуудал хариуцсан газрын дарга Грант С.Карсон, Группийн Төрийн сектор хариуцсан газрын дарга Майкл Ж.Паулус, Citibank Korea Inc-ийн Байгууллагын банкны газрын дарга Ким Кён Ху нарыг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтаар:

  • Хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалтын стратеги
  • Стратегийн төслүүдэд олон улсын хөрөнгө оруулалт татах
  • Төслийн санхүүжилт, бонд гаргах
  • Төрийн өмчит компаниудын IPO-г олон улсын түвшинд бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцлээ.

Дэлхийн шилдэг санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж буй түншлэл нь Үндэсний баялгийн сангийн өгөөжийг нэмэгдүүлж, хөрөнгийн зах зээлд өрсөлдөх чадварыг бэхжүүлж, олон улсын хөрөнгө оруулалтыг татах шинэ боломжуудыг нээж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц 15-аас доош насныхан цахим сүлжээ ашиглахыг бүрэн хориглов1 цаг 4 минутын өмнөФранцад түймэр дэгдсэний улмаас 10 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ1 цаг 6 минутын өмнөНийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө1 цаг 7 минутын өмнө“Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ1 цаг 8 минутын өмнөЦ.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ1 цаг 9 минутын өмнөСонгинохайрхан дүүргийн иргэдэд гэмтэл согогийн тусламж үйлчилгээг ойртуулна1 цаг 11 минутын өмнөЭрдэнэт хотын хүн ам 106 мянгад хүрч, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн ₮4 их наядыг давжээ1 цаг 13 минутын өмнөСургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэлийг хувийн хэвшлийнхэнд хариуцуулна1 цаг 14 минутын өмнөСогтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, дөрвөн машин мөргөжээ1 цаг 14 минутын өмнөДэлхийн тэргүүлэх санхүүгийн байгууллага Citibank-тай түншлэлийн харилцаа тогтоолоо1 цаг 16 минутын өмнөДараах аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой5 цаг 57 минутын өмнөДАШТ-ий финалыг АНУ-д 63 сая хүн үзжээ7 сар 22. 23:24
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.