Хятад улс хиймэл оюун ухааныг хэрхэн чиглүүлж байна вэ?


7-р сарын 22
23 цаг 23 минут

“Машин сэтгэн бодож эхэлбэл хүн төрөлхтөн хэрхэн зэрэгцэн орших вэ? Шийдвэр гаргалтад алгоритм оролцож эхэлбэл аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ? Технологи ёс зүйн сорилт үүсгэж эхэлбэл засаглал хэрхэн дасан зохицох вэ? Хөгжлийн ялгаа улам бүр тэлж буй үед хиймэл оюун ухааны үр өгөөжийг хэрхэн хүртээмжтэй болгох вэ?”

 Дээрх нь Ши Жиньпин дарга өнгөрсөн 7 хоногт болсон 2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны чуулга уулзалтын үеэр дэвшүүлсэн цаг үеийн асуулт байсан ба эдгээр асуултын хариулт нь тус чуулга уулзалтын хүрээнд агуулагдаж байв. Чуулга уулзалтын үеэр, дэлхийн анхны хиймэл оюун ухааны салбарын засгийн газар хоорондын байгууллага буюу Дэлхийн хиймэл оюун ухааны хамтын ажиллагааны байгууллага байгуулагдлаа. Энэ нь Хятад улсаас дэлхийн өмнөдийн орнуудад хандсан уриалга, засаглалын ялгааг нөхөх томоохон арга хэмжээ юм. Хятад улс нь хамгийн их том хэмжээний модуль бүтээгч, хамгийн олон хиймэл оюун ухааны патент эзэмшигч өндөр хариуцлага үүрэгч улс болохын хувьд дэлхий дахинтай үргэлжид мөр зэрэгцэн урагшилж, дэлхийн хиймэл оюун ухааны хөгжлийг илүү эерэг, зөв чиглэлд ахиулж, хүн төрөлхтөнд үр өгөөжийг хүргэхээр тууштай ажиллаж байна.

 Хятад улс нээлттэй эх үүсвэрийг тууштай баримталж технологийн өндөр босгыг эвдэж байна. Өнгөрсөн оны эхэнд, Хятадад үүсгэн байгуулагдсан хамгийн том модуль буюу “DeepSeek” хүч түрэн гарч ирж, нээлттэй эх үүсвэр, бага үнэ, өндөр үр ашиг зэрэг давуу талуудаараа дэлхийн хиймэл оюун ухааны хэв загварыг гүнзгий өөрчилсөн юм. Үүний араас “Qwen”, “Kimi” зэрэг Хятадын эх үүсвэр бүхий олон том модулиуд шил дараалан гарч ирж, Хятадын хиймэл оюун ухааны “ModelScope” платформд өдгөө 170 мянга гаруй нээлттэй эх үүсвэртэй модулиуд төвлөрч, дэлхийн 25 сая гаруй хөгжүүлэгчид үйлчилгээг үзүүлж байна. Хятадын хиймэл оюун ухааны модулиудын татан авалтын тоо хэмжээ 10 тэрбум давж, өдөр тутмын токен дуудах хэмжээ 140 их наяд давсан нь тус бүрдээ дэлхийд тэргүүлж байна. Хятадын нээлттэй эх үүсвэрийн модулиуд дотоодын хиймэл оюун ухааны салбарын шинэчлэл, хөгжлийг хурдасгаад зогсохгүй цоо шинэ инновацын экосистемийг бүрдүүлж, дэлхий даяар нээлттэй эх үүсвэрийн модулиудын тэсрэлтэт хөгжлийг ахиулснаар хиймэл оюун ухааныг цаашид зөвхөн “чинээлэг улс орон, баячуудын тоглоом” байхыг болиулав.

 

Хятад улс хэрэглээг тууштай баримталж инновацын хөгжлийг жолоодож байна. Хятадын Өвөр Монгол дахь “Мэннью” эко ферм “үхрийн царай таних” системийг нэвтрүүлж, хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтэн өдрийн турш “ирц бүртгэх” болон тэжээлийг оновчтой өгөх ажлыг хэрэгжүүлснээр тэжээлийн ашиглалт 25 хувиар нэмэгдэж, сүргийн өвчлөл 20 хувиар буурсан нь “хиймэл оюун ухаан + мал аж ахуй” загварын бодит хэрэглээний нэг жишээ юм. Дэлхийн хамгийн баялаг хэрэглээний орчинд тулгуурлан Хятад улс асар том параметртэй, бүх талын чадамжтай ерөнхий хиймэл оюун ухааныг хөгжүүлэхийг сохроор эрмэлзэлгүйгээр “хиймэл оюун ухаан+” хөдөлгөөнийг анхлан дэвшүүлэн, гүнзгийлэн хэрэгжүүлж, хиймэл оюун ухааны шинжлэх ухаан, технологийн инновацыг аж үйлдвэрийн инновацтай нягт уялдуулан хөгжүүлж байна. Өдгөө Хятадын хиймэл оюун ухааны цөм үйлдвэрлэлийн хэмжээ 1.2 их наяд юаниас давж, аж ахуйн нэгжийн тоо 6200 гаруй болсон бөгөөд хиймэл оюун ухаан айл өрх бүрд, бүхий л салбаруудад хурдацтай нэвтэрч, эдийн засаг, нийгмийн өндөр чанартай хөгжлийг чадавхжуулж байна.

 Хятад улс сайн засаглалыг тууштай баримталж аюулгүй байдлын хамгаалалтбосгож байна. Шинэ технологи хэзээд хоёр талдаа иртэй илд байдаг. Хиймэл оюун ухаан хэмээх энэхүү хүлгийг хурдан бөгөөд тогтвортой давхиулахын тулд үргэлжид хүний хяналтад байлгах учиртай. XV дахь таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөр нь Хятадын хиймэл оюун ухааны хөгжлийн зураглалыг тодорхойлохын зэрэгцээ, хөгжил болон зохицуулах удирдлагыг зэрэгцүүлэн ахиулахыг тодорхой дэвшүүлж, холбогдох хууль эрх зүйн тогтолцоо, хэрэглээний журам, ёс зүйн хэм хэмжээг тасралтгүй боловсронгуй болгож, хиймэл оюун ухааныг аюулгүй, найдвартай, хяналттай байлгахад чиглэж байна. Дэлхийн хиймэл оюун ухааны хамтын ажиллагааны байгууллагыг байгуулсан анхны зорилгын нэг нь,эрсдэлийн засаглалаар аюулгүй байдлын суурийг бэхжүүлж, технологийг буруугаар ашиглахаас урьдчилан сэргийлж, “аюулгүй байдлыг хэтийдүүлэх”, “аюулгүй байдлыг дангаар эзэмших” явдлаас үүдэх аюулгүй байдлын хомсдолыг даамжруулахаас зайлсхийхэд оршино.

 Хятад улс хуваалцах зарчмыг тууштай баримталж оюуны хөгжлийн ялгааг нөхөж байна. Өнгөрсөн оны Дэлхийн хиймэл оюун ухааны чуулга уулзалтын үеэр Хятад улс Монгол Улсад “MAZU—Urban” хотын олон төрлийн гамшгийн эрт сэрэмжлүүлэх ухаалаг системийг хандивласан нь Хятадын хиймэл оюун ухааны бүтээгдэхүүн, технологи бусад орны ард иргэдийн сайн сайхан амьдралыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж буй бодит жишээ болсон. Ирэх таван жилд Хятад улс хөгжиж буй орнуудад зориулан хиймэл оюун ухааны чиглэлийн сургалт, мэргэшүүлэх хөтөлбөрт 5000 хүнийг хамруулж, олон улсын хиймэл оюун ухааны хэрэглээний хамтын ажиллагааны төвийг олноорбайгуулан, “MAZU” системийг 30 улсад нэвтрүүлэх ажлыг ахиулна. Эдгээр нь бүгд Хятадын хиймэл оюун ухааны салбарт дэлхий нийтэд санал болгож буй олон улсын нийтийн бүтээгдэхүүн бөгөөд дэлхийн өмнөдийн улс орнууд ухаалаг эрин үеийн хурдны тэргэнд суухад нь дэмжлэг үзүүлэх болно.

 Монгол Улс ч мөн хиймэл оюун ухааныг идэвхтэй хөгжүүлж байна. Өнгөрсөн сард Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ“Монгол Улсын хөгжлийн нэг том давуу тал нь Хятад улстай хуурай газраар хиллэдэгт оршдог”гэж онцолсон. Хятадын тоон өгөгдлийн нөөц, зах зээл, технологийн давуу тал нь Монгол Улстай харилцан давуу талыг өндөр түвшинд нөхдөг бөгөөд хоёр улс хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг зэрэг шинэ салбаруудад хамтын ажиллагааны илүү олон өсөлтийн цэгийг бий болгож, Хятад, Монголын хамтын ажиллагааны “Боломж 2.0”-ийг хамтдаа нээж чадна гэдэгт итгэлтэй байна.

 Хиймэл оюун ухааны авчирч буй боломж, сорилтын өмнө Хятад улс бүх талуудтай хамтран “нэг завинд сууж буй мэт эвлэлдэн туслалцах” үзэл санааг баримталж, хүн төрөлхтний хамтын сайн сайхны төлөө илүү үр дүнтэй үйлчлэхэд бэлэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ДАШТ-ий финалыг АНУ-д 63 сая хүн үзжээ3 цаг 43 минутын өмнөХятад улс хиймэл оюун ухааныг хэрхэн чиглүүлж байна вэ?3 цаг 44 минутын өмнө“Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”-ийн хуулбарыг Хархорум музейд өгөв3 цаг 45 минутын өмнөГүний худгийн хүртээмж мал аж ахуйн хөгжлийн тулгуур болж байна3 цаг 47 минутын өмнөИраны эсрэг дайнд 37 тэрбумыг зарцуулжээ3 цаг 49 минутын өмнөМогойд хатгуулахад цусны зарим үзүүлэлтэд өөрчлөлт орж цус алддаг3 цаг 53 минутын өмнөТарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрчээ3 цаг 54 минутын өмнөХувийн сургуулиудын сул суудалд 2810 суралцагчийг хамруулна3 цаг 57 минутын өмнө3613 иргэн 204.9 тэрбумаар хохирчээ3 цаг 59 минутын өмнөАвто замын төлбөрийг 2-3 дахин нэмэгдүүлэв4 цагийн өмнөМонголчууд өвөл утаанд, зун нь үерт автаад амь насаа алдаж дуусах нь!7 сар 8. 12:44Оросууд олимпод, спортод эргэн ирэв7 сар 8. 12:43
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.