“Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”-ийн хуулбарыг Хархорум музейд өгөв


7-р сарын 22
23 цаг 22 минут

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Япон улсын Фүкүока хотын Мэйходо ХХК-ийн захирал Су Кин (Su Qing) хувийн цуглуулгаасаа Япон улсын үнэт түүхэн сурвалж болох “Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”-ийн 40 метр урттай хуулбарыг ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхланд гардуулан өглөө.

 Энэхүү хуйлмал бичиг нь 1274, 1281 онд Юань гүрний Хубилай хааны усан цэргийн флотын дайны үйл явдлыг тухайн үед дайнд оролцсон самурай Такэзаки Сүэнэгагийн захиалгаар зуруулан бүтээсэн түүхэн эх сурвалж бөгөөд XIII зууны үеийн Монгол2Японы харилцаа, цэрэг зэр зэвсгийн түүх, тухайн үеийн нийгэм, соёлыг судлахад чухал ач холбогдолтой хэрэглэгдэхүүн юм.

 Тус бүтээлийг Хархорум музейн сан хөмрөгт хадгалан хамгаалж, эрдэм шинжилгээ, үзэсгэлэнгийн зориулалтаар олон нийтэд сурталчлан таниулах  зорилгоор ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ Хархорум музейн захирал Т.Баяраад албан ёсоор хүлээлгэн өгөв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ДАШТ-ий финалыг АНУ-д 63 сая хүн үзжээ3 цаг 44 минутын өмнөХятад улс хиймэл оюун ухааныг хэрхэн чиглүүлж байна вэ?3 цаг 45 минутын өмнө“Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”-ийн хуулбарыг Хархорум музейд өгөв3 цаг 46 минутын өмнөГүний худгийн хүртээмж мал аж ахуйн хөгжлийн тулгуур болж байна3 цаг 48 минутын өмнөИраны эсрэг дайнд 37 тэрбумыг зарцуулжээ3 цаг 50 минутын өмнөМогойд хатгуулахад цусны зарим үзүүлэлтэд өөрчлөлт орж цус алддаг3 цаг 54 минутын өмнөТарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрчээ3 цаг 55 минутын өмнөХувийн сургуулиудын сул суудалд 2810 суралцагчийг хамруулна3 цаг 58 минутын өмнө3613 иргэн 204.9 тэрбумаар хохирчээ4 цагийн өмнөАвто замын төлбөрийг 2-3 дахин нэмэгдүүлэв4 цаг 1 минутын өмнөМонголчууд өвөл утаанд, зун нь үерт автаад амь насаа алдаж дуусах нь!7 сар 8. 12:44Оросууд олимпод, спортод эргэн ирэв7 сар 8. 12:43
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.