Могойд хатгуулахад цусны зарим үзүүлэлтэд өөрчлөлт орж цус алддаг


7-р сарын 22
23 цаг 15 минут

Суурин газарт могой орж ирэх тохиолдол нэмэгдсэн. Улмаар иргэд тэр дундаа хүүхэд хатгуулсан тохиолдол нэмэгдэж байгааг албаныхан хэлж байгаа юм. Тодруулбал, 2026 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хортой болон хоргүй могойд хатгуулж гэмтсэн 13 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт тохиолдлын 23 хувийг 0-4 насны хүүхдүүд эзэлжээ. Эцэг эх, асран хамгаалагчдын хараа хяналт сул байгаа учир бага насны хүүхдүүд түлхүү хатгуулж байна гэдгийг эмч нар хэлэв.

Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Төв, Дархан-Уул аймагт тус, тус нэг тохиолдол, Дорноговь аймагт хоёр тохиолдол бүртгэгдсэн нь бусад аймгаас хоёр дахин өндөр байна. Үлдсэн 46 хувь нь нийслэлд бүтгэгдсэн байна. Гэмтсэн эрхтний байршлаар зургаан хүн гар, сарвуу орчимдоо хатгуулсан нь хамгийн их буюу 46 хувийг эзэлсэн. Хөлийн шагай болон тавхайндаа хатгуулсан хоёр тохиолдол бүртгэгджээ.

Нийт хатгуулсан 13 хүний 30 хувь нь хортой могойд хатгуулсан. Хэрэв хатгуулсан бол яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай. Олон төрлийн могой бий. Могой болгоны хоргүйжүүлэх чанар өөр. Могойд хатгуулсан орчимд маш их хаван үүсдэг, цус их бүлэгнэх, цусны зарим үзүүлэлтэд өөрчлөлт орсноос цус алдах эрсдэлтэй. Мөн цусны бүлэгнүүлэгч эсийн тоо унадаг. Иймд хордлого тайлах эмчилгээ, шаардлагатай бол мэс заслын эмчилгээг яаралтай хийх ёстой учир могойд хатгуулсан тохиолдолд яаралтйа эмнэлэгт хандахыг мэргэжилтнүүд анхааруулав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ДАШТ-ий финалыг АНУ-д 63 сая хүн үзжээ3 цаг 46 минутын өмнөХятад улс хиймэл оюун ухааныг хэрхэн чиглүүлж байна вэ?3 цаг 47 минутын өмнө“Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”-ийн хуулбарыг Хархорум музейд өгөв3 цаг 48 минутын өмнөГүний худгийн хүртээмж мал аж ахуйн хөгжлийн тулгуур болж байна3 цаг 50 минутын өмнөИраны эсрэг дайнд 37 тэрбумыг зарцуулжээ3 цаг 52 минутын өмнөМогойд хатгуулахад цусны зарим үзүүлэлтэд өөрчлөлт орж цус алддаг3 цаг 56 минутын өмнөТарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрчээ3 цаг 57 минутын өмнөХувийн сургуулиудын сул суудалд 2810 суралцагчийг хамруулна4 цагийн өмнө3613 иргэн 204.9 тэрбумаар хохирчээ4 цаг 2 минутын өмнөАвто замын төлбөрийг 2-3 дахин нэмэгдүүлэв4 цаг 3 минутын өмнөМонголчууд өвөл утаанд, зун нь үерт автаад амь насаа алдаж дуусах нь!7 сар 8. 12:44Оросууд олимпод, спортод эргэн ирэв7 сар 8. 12:43
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.