Хиймэл оюуны чипний эрэлт Samsung-ийн ашгийг өсгөв


7-р сарын 8
12 цаг 42 минут

Өмнөд Солонгосын "Samsung Electronics" компани хиймэл оюунтай (AI) холбоотой хагас дамжуулагчийн эрэлт их байгаа нь орлогыг нь өсгөсөн тул хоёрдугаар улирлын үйл ажиллагааны ашиг нь бараг 90 их наяд вонд (58.8 тэрбум ам.доллар) буюу дахин дээд үзүүлэлтэд хүрнэ гэж мягмар гарагт таамаглалаа.

 

Өмнөд Солонгосын технологийн хамгийн том тус компанийн урьдчилсан тайланд дурдсанаар, 4-6 дугаар сарын үйл ажиллагааны ашиг нь 89.4 их наяд вонд хүрэх төлөвтэй байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1181 хувиар өссөн үзүүлэлт ажээ. 

 

"Yonhap" агентлагийн санхүүгийн мэдээллийн редакцын мэдээлснээр, уг урьдчилсан тооцоолол нь зах зээлийн дундаж таамаглалаас 6.2 хувиар давжээ.

 

“Samsung Electronics” компани 2025 онд 43.6 их наяд воны үйл ажиллагааны ашигтай ажилласан бол энэ оны хувьд зөвхөн хоёрдугаар улирлын ашиг нь компанийн өнгөрсөн бүтэн жилийн үйл ажиллагааны ашгаас хоёр дахин их байна.

 

Хэрэв энэ дүн баталгаажвал тус компанийн улирлын борлуулалтын орлого болон үйл ажиллагааны ашгийн дээд үзүүлэлт өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас хойш дараалан гурав дахь улиралдаа шинэчлэгдэнэ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголчууд өвөл утаанд, зун нь үерт автаад амь насаа алдаж дуусах нь!1 цаг 13 минутын өмнөОросууд олимпод, спортод эргэн ирэв1 цаг 13 минутын өмнөНаадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэлийг өнөөдөр 18.00 цагт хаана1 цаг 14 минутын өмнөХиймэл оюуны чипний эрэлт Samsung-ийн ашгийг өсгөв1 цаг 15 минутын өмнөУнаач хүүхэд өдөрт хоёроос дээш морь унахыг хориглоно1 цаг 15 минутын өмнө“Улаанбаатарын үдэш 2026” цэнгүүн Сүхбаатарын талбайд болно1 цаг 16 минутын өмнөСурагчид үдийн хоолондоо 60-80 грамм мах идэх ёстой1 цаг 17 минутын өмнөҮер усны аюулаас сэрэмжлүүлэв1 цаг 19 минутын өмнөНаадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?1 цаг 20 минутын өмнө“Хилийн боомтод VII/10-наас өмнө ирсэн барааны гаалийн бүрдүүлэлтийг шуурхай зохион байгуулна”7 сар 7. 14:14Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ7 сар 7. 14:13Амбулаторийн үйлчилгээг цахим шилжүүлэггүй авах боломж бүрдлээ7 сар 7. 14:12
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.