Унаач хүүхэд өдөрт хоёроос дээш морь унахыг хориглоно


7-р сарын 8
12 цаг 42 минут
Үндэсний их баяр наадам ойртож буйтай холбогдуулан Хүүхэд, гэр бүл, хамгааллын ерөнхий газраас хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон сүүлийн жилүүдийн ослын тоон мэдээллийг нэгтгэн гаргажээ. Тодруулбал, он гарснаас хойш долдугаар сарын 1-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 243 хурдан морины уралдаанд 5714 хүүхэд оролцжээ.
Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө зохион байгуулахаар төлөвлөсөн аймаг, бүсийн 26 уралдааныг таслан зогсоожээ.
Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын ерөнхий газрын Хамгааллын газрын дарга Л.Бадамцэцэг “Хүүхэд хамгааллын тухай хуульд нэг хүүхэд нэг өдөрт хоёроос дээш удаа уралдаанд оролцохыг хориглодог. Хурдан морины ажил нь хүүхдэд маш хүнд хөдөлмөрт тооцогддог. Тиймээс нэг хүүхэд нэг өдөрт хоёроос дээш морь унахгүй байх хуулийн зохицуулалтыг мөрдөн ажиллаж байна” гэлээ.
 

Дашрамд дурдахад, 2023 онд улсын хэмжээнд 353 уралдаанд 11207 хүүхэд оролцож, 464 хүүхэд мориноос унажээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй болсон нэг, нас барсан дөрвөн тохиолдол бүртгэгдсэн байна. 2024 онд 388 уралдаанд 11723 хүүхэд оролцож, 212 хүүхэд мориноос унасан байна. Үүнээс 87 хүүхэд хөнгөн, таван хүүхэд хүнд гэмтэл авч, дөрвөн хүүхэд сунгаа, бэлтгэл, ахуйн орчинд мориноос унаж нас баржээ. Харин 2025 онд 613 уралдаанд 12202 хүүхэд оролцож, 343 хүүхэд мориноос унасан байна. Үүнээс 250 хүүхэд бэртэл гэмтэлгүй, 88 хүүхэд хөнгөн, таван хүүхэд хүнд гэмтэл авсан байна.

С.УЧРАЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголчууд өвөл утаанд, зун нь үерт автаад амь насаа алдаж дуусах нь!1 цаг 1 минутын өмнөОросууд олимпод, спортод эргэн ирэв1 цаг 2 минутын өмнөНаадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэлийг өнөөдөр 18.00 цагт хаана1 цаг 2 минутын өмнөХиймэл оюуны чипний эрэлт Samsung-ийн ашгийг өсгөв1 цаг 3 минутын өмнөУнаач хүүхэд өдөрт хоёроос дээш морь унахыг хориглоно1 цаг 4 минутын өмнө“Улаанбаатарын үдэш 2026” цэнгүүн Сүхбаатарын талбайд болно1 цаг 4 минутын өмнөСурагчид үдийн хоолондоо 60-80 грамм мах идэх ёстой1 цаг 6 минутын өмнөҮер усны аюулаас сэрэмжлүүлэв1 цаг 7 минутын өмнөНаадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?1 цаг 8 минутын өмнө“Хилийн боомтод VII/10-наас өмнө ирсэн барааны гаалийн бүрдүүлэлтийг шуурхай зохион байгуулна”7 сар 7. 14:14Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ7 сар 7. 14:13Амбулаторийн үйлчилгээг цахим шилжүүлэггүй авах боломж бүрдлээ7 сар 7. 14:12
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.