“Улаанбаатарын үдэш 2026” цэнгүүн Сүхбаатарын талбайд болно


7-р сарын 8
12 цаг 41 минут

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний хүрээнд “Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн долдугаар сарын 11-ний өдөр 21:00-00:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. “Улаанбаатарын үдэш 2026” тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Тодруулбал, нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, уламжлалт хэв шинжийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник уран бүтээлүүд эгшиглэх бол хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунууд үзэгчдэд хүрнэ.

  • Хурд
  • Camerton
  • 3 охин
  • The Royal Heartaches
  • Uvertura
  • Этник хөгжмийн “Agmat” хамтлаг
  • “Хан Тэнгэр” хамтлаг бүжгийн “Dance Chance” хамтлагууд болон МУГЖ С.Наран, МУСТА Б.Баярцэцэг, МУСТА П.Баярцэнгэл, МУСТА О.Гантулга, МУСТА Д.Намсрайноров, МУСТА Ж.Хишигбат, МУСТА ятгач Г.Солонго, залуу уран бүтээлч MVCHI, NOMUKI, Э.Анударь зэрэг уран бүтээлчид оролцож, нийслэлчүүд болон наадамчин олонд ая дуугаа өргөн барина.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголчууд өвөл утаанд, зун нь үерт автаад амь насаа алдаж дуусах нь!1 цаг 1 минутын өмнөОросууд олимпод, спортод эргэн ирэв1 цаг 1 минутын өмнөНаадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэлийг өнөөдөр 18.00 цагт хаана1 цаг 2 минутын өмнөХиймэл оюуны чипний эрэлт Samsung-ийн ашгийг өсгөв1 цаг 2 минутын өмнөУнаач хүүхэд өдөрт хоёроос дээш морь унахыг хориглоно1 цаг 3 минутын өмнө“Улаанбаатарын үдэш 2026” цэнгүүн Сүхбаатарын талбайд болно1 цаг 3 минутын өмнөСурагчид үдийн хоолондоо 60-80 грамм мах идэх ёстой1 цаг 5 минутын өмнөҮер усны аюулаас сэрэмжлүүлэв1 цаг 6 минутын өмнөНаадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?1 цаг 7 минутын өмнө“Хилийн боомтод VII/10-наас өмнө ирсэн барааны гаалийн бүрдүүлэлтийг шуурхай зохион байгуулна”7 сар 7. 14:14Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ7 сар 7. 14:13Амбулаторийн үйлчилгээг цахим шилжүүлэггүй авах боломж бүрдлээ7 сар 7. 14:12
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.