Сурагчид үдийн хоолондоо 60-80 грамм мах идэх ёстой


7-р сарын 8
12 цаг 40 минут

2026-2027 оны хичээлийн жилд нийслэлийн сургууль, цэцэрлэгийн “Үдийн хоол”-ны хүнсний хангамжийг нийлүүлэх асуудлаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй өнөөдөр уулзаж, санал солилцлоо.

Нийслэлийн төрийн өмчит 158 сургууль “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлэх шаардлагатай байгаа аж.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан “Нийслэлийн ерөнхий боловсролын 158 сургуульд “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжиж байна. Эдгээр сургуулийн 72 хувь нь хоол үйлдвэрлэлээ дотооддоо зохион байгуулдаг. 28 хувийнх нь хоол үйлчилгээг түрээсийн аж ахуйн нэгж эрхэлдэг.

2026-2027 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгийн үдийн хоолонд чанартай, найдвартай мах, махан бүтээгдэхүүнийг тогтвортой үнээр нийлүүлэхийг зорьж байна.

ЕБС-ийн бага ангийн сурагчдын үдийн хоолны зардал 2500 төгрөг, хүүхэд 60-80 грамм мах идэх ёстой.

Зардлаа тооцоод үзэхээр махнаас бусад авах ёстой шим тэжээл болох сүү сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимсний хэрэглээ хумигдахаар байна. Тиймээс мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдтэй хамтарч шийдэл гаргаж, хүүхдийн үдийн хоолонд эрүүл, чанартай бүтээгдэхүүн нийлүүлье” гэлээ.

Мөн үеэр хүүхдийн үдийн хоолонд мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, үр тариа, гурил, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, бусад бүтээгдэхүүний зохист харьцааг мөрдөж, дотоодын үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг оролцуулах талаар хэлэлцэв.

Мах боловсруулах үйлдвэрийн холбооны тэргүүн Д.Оюунтуяа “Боловсруулах үйлдвэрүүд бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой. Нэгдүгээрт, сайн зохион байгуулалт хэрэгтэй. Хоёрдугаарт, сургуулийн хүүхдийн үдийн хоолны хөтөлбөрт бүтээгдэхүүн нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдэд тодорхой дэмжлэг шаардлагатай” гэв.

“Траст трейд” ХХК-ийн захирал Р.Сансармаа “Бид үйлдвэрийн аргаар боловсруулсан, маш цэвэрхэн, олон улсын стандартыг мөрдсөн, уул уурхайн олон улсын төслүүд шууд татаж авдаг хүнсийг нийлүүлэхэд бэлэн байна. Татварын тал дээр дэмжлэг хэрэгтэй. Нийслэлийн зүгээс бүтээгдэхүүний техникийн шаардлагаа нарийвчлан боловсруулж аж ахуйн нэгжүүдэд хүргэхэд нийлүүлэлт боломжтой” гэсэн юм.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголчууд өвөл утаанд, зун нь үерт автаад амь насаа алдаж дуусах нь!1 цаг 2 минутын өмнөОросууд олимпод, спортод эргэн ирэв1 цаг 2 минутын өмнөНаадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэлийг өнөөдөр 18.00 цагт хаана1 цаг 3 минутын өмнөХиймэл оюуны чипний эрэлт Samsung-ийн ашгийг өсгөв1 цаг 3 минутын өмнөУнаач хүүхэд өдөрт хоёроос дээш морь унахыг хориглоно1 цаг 4 минутын өмнө“Улаанбаатарын үдэш 2026” цэнгүүн Сүхбаатарын талбайд болно1 цаг 4 минутын өмнөСурагчид үдийн хоолондоо 60-80 грамм мах идэх ёстой1 цаг 6 минутын өмнөҮер усны аюулаас сэрэмжлүүлэв1 цаг 7 минутын өмнөНаадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?1 цаг 8 минутын өмнө“Хилийн боомтод VII/10-наас өмнө ирсэн барааны гаалийн бүрдүүлэлтийг шуурхай зохион байгуулна”7 сар 7. 14:14Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ7 сар 7. 14:13Амбулаторийн үйлчилгээг цахим шилжүүлэггүй авах боломж бүрдлээ7 сар 7. 14:12
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.