Ойн газар БНСУ-ын "Nurinue" компанитай ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтарна


7-р сарын 7
14 цаг 12 минут

 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар болон БНСУ-ын "Nurinue" компанитай ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичиг (MOU) байгууллаа.

 

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд:

- Монгол Улсад ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх;

- "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжин хамтын ажиллагааг өргөжүүлэх;

- Ойн салбарын бодлого, менежмент, техник технологи болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр туршлага, мэдлэг солилцох;

- Семинар, сургалт, эрдэм шинжилгээний арга хэмжээг хамтран зохион байгуулах;

- Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

 

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын ойн салбарын тогтвортой хөгжил, ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн ажлыг олон улсын туршлага, дэвшилтэт шийдлээр баяжуулж, ногоон хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулах юм.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.