III эмнэлгийн эрдэмтэн докторуудын бүтээлд Төрийн соёрхол хүртээлээ


7-р сарын 6
15 цаг 29 минут

III эмнэлгийн эрдэмтэн докторуудын бүтээлд Төрийн соёрхол хүртээлээГуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудын туурвисан “Зүрхний титэм судасны бичил болон судсан дотуурх мэс засал, эмчилгээний аргыг цогцоор нэвтрүүлэх” бүтээлд Төрийн соёрхол хүртээлээ. Энэхүү аргыг анагаах ухаанд нэвтрүүлсэнээр олон мянган хүний амь насыг авран хамгаалжээ.

Зүрхний титэм судас дотуур мэс засал хийх орчин үеийн арга, техник технологийг нэвтрүүлж, титэм судасны цусны урсгалыг цогцоор нь нөхөн сэргээх эмчилгээг шинэ түвшинд хүргэсэн 3-р төв эмнэлгийн Цусан дотуурх оношилгоо эмчилгээний төвийн зөвлөх эмч доктор, профессор Хүний гавьяат эмч З.Лхагвасүрэн, 3 дугаар төв эмнэлгийн захирал, гавьяат эмч Ц.Төмөр-Очир, 3 дугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын зөвлөх эмч Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Н.Баасанжав, судасны мэс заслын зөвлөх, гавьяат эмч Д.Цэгээнжав, 3 дугаар төв эмнэлгийн судсан дотуурх оношилгоо эмчилгээний төвийн эмч Ц.Дамдинсүрэн нарын туурвисан “Зүрхний титэм судасны бичил болон судсан дотуурх мэс засал эмчилгээний аргыг цогцоор нэвтрүүлсэн” бүтээлд Төрийн соёрхол хүртээлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.