УВС: Увс нуур-Улаангом чиглэлийн авто замыг ашиглалтад орууллаа


7-р сарын 6
15 цаг 24 минут

Увс нуур-Улаангом чиглэлийн 26.39 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад орууллаа. 

 Уг авто зам ашиглалтад орсноор иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл сайжирч, Увс нуур чиглэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн эдийн засгийн идэвхийг нэмэгдүүлэх, тээвэр, логистикийн хүртээмжийг сайжруулах зэрэг ач холбогдолтой юм.

 Улсын төсвийн 46.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр тавьсан уг авто замын гүйцэтгэгчээр “Эйч кэй би интернэшнл холдинг” ХХК ажиллажээ.

 Увс нуур-Улаангом чиглэлийн авто зам нь Монгол Улсын хамгийн урт дугуйн замтайгаараа онцлог болж байна.

 Увс аймагт одоогоор Улаангом сумаас Тэс, Малчин, Хяргас, Зүүнговь, Цагаанхайрхан, Баруунтуруун сумыг холбох 165.5 км хатуу хучилттай авто зам, мөн Улаангомоос Ховд аймаг чиглэлийн 163.3 км хатуу хучилттай авто замын ажлууд ид үргэлжилж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.