ОХУ-д болсон өсвөрийн геологичдын олимпиадад монгол оюутнууд оролцжээ


7-р сарын 6
15 цаг 23 минут

 

ОХУ-д болсон өсвөрийн геологичдын олимпиадад монгол оюутнууд оролцжээ

ОХУ-ын Бүгд Найрамдах Алтай улсад энэ сарын 1-3-ны өдрүүдэд Монгол, Оросын хамтарсан өсвөрийн геологичдын II олимпиад болов.

Тэмцээн геофизик, эрдэс судлалын төрлөөр болсон бөгөөд нэгдсэн дүнгээр ОХУ-ын Кемерово мужийн Кузбасс баг тэргүүллээ. Хоёрдугаар байрыг ОХУ-ын Читай мужийн 'Серебряный край' баг, удаах байрыг 'Алтайский край" баг тус тус эзлэв.

Монгол Улсаас 40 сурагч, 15 багш, шүүгч нарын хамт эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд үүний дотор найман төрөлд тус бүр байр эзэлжээ.

Тодруулбал:

  • Палеонтологийн төрөлд, МУИС гуравдугаар байр,
  • Хээрийн буудал ба аюулгүй ажиллагааны төрөлд, ШУТИС гуравдугаар байр
  • Геофизик төрөлд МУИС тэргүүн байр
  • Шлихийн сорьцлолт төрөлд, гуравдугаар байр ШУТИС Н. Дөлгөөн
  • Газрын тосны төрөлд гуравдугаарт МУИС

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.