БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ


7-р сарын 3
13 цаг 06 минут

Энэ жилийн наадмын хүндэт зочид БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.

Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.

Хоёр улс:

  • 2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”,
  • 2011 онд “Иж бүрэн түншлэл”,
  • 2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр1 цаг 44 минутын өмнөБНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ1 цаг 48 минутын өмнөГазар авах хүсэлтийг цахимаар ирүүлсэн дарааллаар нь шийдвэрлэж байна1 цаг 49 минутын өмнөВенесуэль: Нуранги дор 8 хоносон иргэнийг аварч чаджээ1 цаг 51 минутын өмнөОХУ-д "Евро-3" стандартын шатахуун нийлүүлэхийг зөвшөөрчээ1 цаг 53 минутын өмнөГ.Дамдинням: 13 жил хүлээгдсэн Ашигт малтмалын тухай хуулийг эцэслэн баталлаа1 цаг 54 минутын өмнөЭмч нарын сайн үйлсийн аян хоёр дахь жилдээ хэрэгжиж байна7 сар 2. 16:15Буйр нуурт завьтай аврагчид байнгын хяналт тавина7 сар 2. 16:14ОХУ Энэтхэгээс бензин импортолно7 сар 2. 16:14Ирэх жилээс ахмадуудын тэтгэвэр 300 хүртэлх мянгаар нэмэгдэх боломж бүрдэв7 сар 2. 16:14"Бид засгийн эрхийг авбал төрийг бага мөнгөтэй байлгана"7 сар 2. 16:12Ганцаардагсдад зориулсан робот бүтээжээ7 сар 2. 15:50
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.