Венесуэль улсад зургадугаар сарын 24-нд болсон газар хөдлөлтөөс хойш найм хоногийн дараа Хернан Гил гэх эрийг нуранги доорооос эсэн мэнд гаргаж авч чадлаа. Түүнийг 140 тонн гаруй жинтэй нуранги дор байгааг аврагчид анх тогтоосноос хойш 100 гаруй цаг өнгөрсөн байсан юм. Чили улсаас ирсэн аврагч энэ ажиллагааг эргэлзээ байхгүй хамгийн төвөгтэй ажиллагаа гэдгийг хэлж байв.
Гэсэн ч Хернан Гил хүнд хэцүү байдлаас гайхамшиг адил гарч ирсэн гэдгийг Коста Рикагийн Улаан загалмай нийгэмлэгийн сувилагч Аллан Мадригал хэлжээ. Тэрбээр Гилийн бүдэгхэн уйлах чимээг анх сонсоод чихэндээ ч итгээгүй аж. Тиймээс өөр нэг аврагчаас "Би хий юм сонсоогүй биз дээ?" гэж хүртэл асуусан байна.
Газар хөдлөлт болох үед Гил авто зогсоолын подвалд байрлах бетон хийцтэй жижиг бүхээгт жижүүрлэж байжээ. Барилга нурсан хэдий ч бетон хийц нь түүнийг нөмөрлөж, аварсан бололтой. Гил аврагдсан хойноо хумс нь хүртэл гэмтээгүй, бүх зүйл нь зүгээр байгааг хэлжээ.
Дашрамд дурдахад, газар хөдлөлтөөс хойш нас барагсдын тоо 2300 хүрээд буй бөгөөд олон мянган хүн сураггүй хэвээр байна.
ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл бичих