Буйр нуурт завьтай аврагчид байнгын хяналт тавина


7-р сарын 2
16 цаг 14 минут

 Буйр нуурт усны ослоос сэргийлэх зорилгоор завьтай аврагчид байнгын хяналт тавьж ажиллахаар боллоо. Тодруулбал, ОБЕГ-аас усны ослоос урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах ажиллагааны бэлэн байдлыг хангах зорилгоор тусгай зориулалтын завийг Бүсийн төв Дорнод аймгийн ОБГ-т хүлээлгэн өгөөд байна. Энэхүү завийг ашиглахын тулд усан зам шаардлагатай учраас хөрөнгийг аймаг орон нутгаас шийдвэрлэж өгөхөө илэрхийлжээ. 

 

Түүнчлэн Дорнод аймгийн төвөөс Буйр нуур явах чиглэлд амрах өртөөг байгуулж байгуулж байна. Амрах өртөө нь сэргээгдэх эрчим хүчээр ажиллах бөгөөд кофе шоп, түр буудаллах талбай, боловсон ариун цэврийн байгууламжтайгаар барьж байна. 

 

Сонирхуулахад, Буйр нуур нь Дорнод аймгийн төвөөс зүүн урагш 250-иад км-т, Халхгол сумын төвөөс баруун хойг 65 км-т оршдог. Хамгийн урт нь зүүн хойноос баруун урагш 40 километр, өргөн нь 21 километр, эргийн шугамын урт 118 км, ус хураах сав газрын талбай 20200 хавтгай дөрвөлжин км, 615 хавтгай дөрвөлжин км талбайтай манай орны тав дахь том нуур юм.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.