Ганцаардагсдад зориулсан робот бүтээжээ


7-р сарын 2
15 цаг 50 минут

Хятадын "UBTech" компани шинээр танилцуулсан роботоо харилцан ярианаас цаашгүй байлгахыг хүсээгүй бололтой. Учир нь тэд хүнд бодитоор найз нөхөр болох чадвартай дэвшилтэд роботыг бүтээсэн байна.

Шэньжэньд төвтэй тус компани зургадугаар сарын 30-нд "UWORLD U1" цувралын хүн дүрст роботоо танилцуулсан. Уг роботыг их хэмжээгээр үйлдвэрлэж, нийлүүлэх бөгөөд худалдан авагч эзэндээ сэтгэлийн дэм үзүүлж, хамтрагч, найз нөхөр нь байх үүрэгтэй. Түүнчлэн гэр ахуй, нийтийн ажилд туслалцаа үзүүлэх чадвартай байгаа нь Хятадын технологийн чадвар хэр ахицтай болсныг харуулж байна.

"UBTech" компанийн зүгээр "UWORLD U1" цувралын роботууд ахмад настан, ганцаараа амьдардаг болон ганц биечүүд зэрэг хань хэрэгтэй байгаа хэн бүхэнд тусалж, дэмжлэг үзүүлэх болно гэдгийг онцолжээ.

Хүн шиг ярьж, харагдаж чаддаг роботыг бүтээнэ гэдэг нэг зүйл. Харин яг л бодит хүн мэт ярилцаж, сэтгэлийн дэмжлэг үзүүлж, анхаарал халамж тавьж чаддаг робот бүтээнэ гэдэг хэцүү. Гэсэн хэдий ч "UBTech" яг энэ асуудалд зориулан удаан хугацаанд ажилласны эцэст амжилттайгаар бүтээсэн байна. Компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал Жеймс Жоу хэлэхдээ, хүн дүрст робот жилээс жилд хувьсан өөрчлөгдөж байгаа ч "UWORLD U1" нь гурван үе шаттай ахиц дэвшлийг тодорхойлж чадсан гэжээ. Түүний хэлснээр энэхүү цувралд гурван төрлийн робот багтсан бөгөөд хүний хөдөлгөөнийг 90 хувь хүртэл дуурайлган гүйцэтгэх чадвараа.

Мөн 20 гаруй төрлийн сэтгэл хөдлөлийг 90 хувиас дээш нарийвчлан таньж чаддаг хиймэл оюун ухааныг ашигладаг. Ингэснээр харилцан яриаг илүү бодит болгодог бөгөөд 0.5 секундийн дотор хариулт өгч, ярилцаж чаддаг аж.

"UWORLD U1"-ийн "U1 Lite semi-torso" загвар, өндөр хүчин чадалтай бүтэн биетэй "U1 Pro" загвар болон дэвшилтэд технологийн бүтэн биетэй "U1 Ultra"-г худалдаалах үнэ нь 119,800 юаниас эхэлнэ. Уг цувралын нээлтийн арга хэмжээний үеэр хэдийн 13,361 захиалга баталгаажсан байна. Үүнээс гадна эл үеэр "UWORLD" компани "Хүн-Роботын нөхөрлөлийн санаачилга"-ийг зарлажээ. Энэ хүрээнд тус компани жил бүр урт хугацааны нөхөрлөл, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх замаар тусламж, дэмжлэг хэрэгтэй хүмүүст туслах зорилгоор хүн дүрст роботоо хандивлах болсон байна. Жеймс Жоугийн хэлснээр, эхний ээлжид энэ ондоо багтаан 100 робот хандивлах аж.

ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Эмч нарын сайн үйлсийн аян хоёр дахь жилдээ хэрэгжиж байна59 минут 5 секундын өмнөБуйр нуурт завьтай аврагчид байнгын хяналт тавина59 минут 50 секундын өмнөОХУ Энэтхэгээс бензин импортолно1 цаг 1 минутын өмнөИрэх жилээс ахмадуудын тэтгэвэр 300 хүртэлх мянгаар нэмэгдэх боломж бүрдэв1 цаг 1 минутын өмнө"Бид засгийн эрхийг авбал төрийг бага мөнгөтэй байлгана"1 цаг 3 минутын өмнөГанцаардагсдад зориулсан робот бүтээжээ1 цаг 25 минутын өмнөТоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийг шалгаж байна1 цаг 26 минутын өмнөМонголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томиллоо1 цаг 32 минутын өмнөСэлбэ гол дагуух авто замыг энэ сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна1 цаг 34 минутын өмнө"Морьтой монголжин" тэмцээнд 70 гаруй бүсгүй оролцлоо1 цаг 34 минутын өмнөЛ.Туул: Монгол дээл бол соёл, ёс заншлыг тээсэн үнэт өв7 сар 1. 17:07Ам.доллартай харьцах иенийн ханш түүхэн доод түвшинд хүрч унав7 сар 1. 17:06
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.