Тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийг шалгаж байна


7-р сарын 2
15 цаг 49 минут

Хот нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна. 

УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Хот нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аяны хүрээнд хүүхдийн тоглоомын талбайн засвар, арчлалтад түлхүү анхаарч ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд чийрэгжүүлэх, спорт, хүүхдийн гулсууртай, бичил цэцэрлэгт хүрээлэн бүхий талбай 2450 орчим байдаг. Үүний 30 хувьд нь буюу 700 орчим талбайд засвар, арчлалт хийсэн.

Мөн СӨХ-дын хариуцдаг талбайн засвар, арчлалтад СӨХ-ны холбоогоор дамжуулан үүрэг чиглэл өгч байна. Нийтийн эзэмшлийн зам, талбай дахь тоглоомын талбайн засвар арчлалтыг дүүрэг хариуцдаг. Энэ талбайд нийслэл болон дүүргийн зүгээс засвар, арчлалтыг хийж хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлээд байна” гэлээ.

Хяналт шалгалтын газрын Хотын стандартын хяналтын улсын ахлах байцаагч П.Мөнхзаяа “Нийслэлийн хэмжээнд нийтийн аж ахуйн болон хотхон, хорооллын эзэмшилд буй тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулдаг.

Шинээр тохижуулсан энэ тоглоомын талбай нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хотын стандартын шаардлагуудад нийцсэн. Хотын стандартын шаардлагад хүүхдийн тоглоомын талбай нь хүртээмжтэй, хүүхдийн насны онцлогт нийцсэн байх ёстой гэж заасан байдаг бөгөөд тохиромжтой гадаргуутай байх ёстой” гэв.  

Энэ үеэр Сүхбаатар дүүргийн тохижилт, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн О.Төгсбаяр тус дүүрэгт нийт 186 тоглоомын талбай байгаа бөгөөд арчлалт, хамгаалалтыг мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлж, хүүхдийн аюулгүй тоглох орчныг бүрдүүлж байгаа талаар мэдээллээ.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Эмч нарын сайн үйлсийн аян хоёр дахь жилдээ хэрэгжиж байна59 минут 11 секундын өмнөБуйр нуурт завьтай аврагчид байнгын хяналт тавина59 минут 56 секундын өмнөОХУ Энэтхэгээс бензин импортолно1 цаг 1 минутын өмнөИрэх жилээс ахмадуудын тэтгэвэр 300 хүртэлх мянгаар нэмэгдэх боломж бүрдэв1 цаг 1 минутын өмнө"Бид засгийн эрхийг авбал төрийг бага мөнгөтэй байлгана"1 цаг 3 минутын өмнөГанцаардагсдад зориулсан робот бүтээжээ1 цаг 25 минутын өмнөТоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийг шалгаж байна1 цаг 26 минутын өмнөМонголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томиллоо1 цаг 33 минутын өмнөСэлбэ гол дагуух авто замыг энэ сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна1 цаг 34 минутын өмнө"Морьтой монголжин" тэмцээнд 70 гаруй бүсгүй оролцлоо1 цаг 34 минутын өмнөЛ.Туул: Монгол дээл бол соёл, ёс заншлыг тээсэн үнэт өв7 сар 1. 17:07Ам.доллартай харьцах иенийн ханш түүхэн доод түвшинд хүрч унав7 сар 1. 17:06
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.