Хөвсгөл аймагт морин спортын уламжлалыг хадгалан хөгжүүлэх, үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, монгол ахуйг сурталчлах зорилготой “Морьтой монголжин-2026” тэмцээн өргөн дэлгэр зохион байгууллаа.

Тэмцээнд 70 гаруй бүсгүй морьтой оролцож, буухиа уралдаан, морины тухай дууны уралдаан, ойрын зайн уралдаан, ташуур шүүрэх зэрэг төрөлд өрсөлдөн, морь унах ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорьсон байна.
Нээлтийн үеэр морьтон эмэгтэйчүүд сүрлэг парад жагсаал хийж, үндэсний хувцас, морин тоног хэрэгслийн өнгө үзэмжийг олон нийтэд толилуулжээ.
Мөн өв соёлоо эрхэмлэн дээдэлж, үндэсний хувцсаараа гоёсон бүсгүйчүүдийн дундаас “Морьтой монголжин” шалгаруулж, монгол эмэгтэйн гоо үзэсгэлэн, ёс заншил, өв уламжлалыг сурталчлан таниулсан байна.
Тус аймагт “Морьтой монголжин” тэмцээнийг өнгөрсөн онд бүсгүйчүүдийн санаачилгаар анх удаа зохион байгуулсан бол энэ жил “Морьтон монголжин” төрийн бус байгууллага байгуулж, 12 суманд төлөөлөлтэй болжээ.

Сэтгэгдэл бичих