Наршихаас сэргийлэх аргууд


7-р сарын 1
17 цаг 03 минут

Ойрын өдрүүдэд их халах төлөвтэй байгаа тул иргэд, эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд үүсэж болзошгүй эрсдлээс сэргийлж дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.


Наршилтаас сэргийлэх

  • Бага насны хүүхдийг автомашинд орхихгүй байх
  • Нарны малгай заавал өмсөх, нарны шил, шүхэр хэрэглэх 
  • Цэвэр ус, хар цай, хярам ойр ойрхон уух
  • Цайвар өнгөтэй, сул чөлөөтэй хувцас өмсөх
  • Хурц наранд удаан явахаас зайлсхийх
  • Хүүхдийг гадаа удаан тоглуулахгүй байх
  • Хүйтэн ус, шүршүүрт орох

Наршсан үед илрэх анхны шинж тэмдэг

  • Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих
  • Бие суларч ядрах
  • Зүрх дэлсэх, судасны цохилтын тоо олшрох,  амьсгал давхцах
  • Царай цонхийж,  арьс хүйтэн, чийглэг болох 
  • Их хэмжээгээр хөлс гарах, халууцах, хүүхэд уцаарлаж уурлах,

Наршилтын үед үзүүлэх анхны тусламж

  • Эмнэлэгт яаралтай хандах
  • Сэрүүхэн газарт шилжүүлэн хэвтүүлэх (сүүдэр, сэрүүн өрөө)
  • Нойтон алчуур толгойд нь тавих
  • Хувцсыг тайлж суга, цавь, шанаа, дагз, тахим зэрэг том судастай газар хүйтэн жин тавьж, ойр ойрхон солих
  • Бүлээн шингэн уулгах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.