Улсын хэмжээнд 537 мянган иргэн тэтгэвэр авч байна. Үүнээс Сонгинохайрхан дүүрэгт 49 мянга гаруй иргэн тэтгэвэр авч байгаа ажээ. Иргэдийн зүгээс тэтгэвэр бага тогтоогдож байна гэх саналыг хамгийн ирүүлдэг байна. Тэгвэл иргэдийн сүүлийн таван жилд төлсөн нийгмийн даатгал бага байдаг нь тэтгэвэр бага тогтоогдох шалтгаан болж байгаа ажээ.
Тэгвэл УИХ-аар хэлэлцэж буй нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, баталснаар иргэд үндсэн тэтгэвэр, хувийн нэмэлт тэтгэвэр, баталгаат тэтгэвэр гэсэн олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэнэ гэдгийг албаныхан хэлж байгаа юм.
Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын газрын дарга Б.Жаргалсайханаас цаг үеийн асуудлаар тодруулав. Тэрбээр, манай дүүрэг дээр тэтгэвэр болон нийгмийн даатгалын сантай холбоотой асуудал хэвийн явагдаж байгаа. Ерөнхийдөө тэтгэврийн хэмжээтэй холбоотой хамгийн их санал гомдол ирдэг. Өөрөөр хэлбэл, иргэд тэтгэвэр маш тогтоогдож байна гэдэг. Тэгэхээр одоо яригдаж буй нийгмийн даатгалын багц хууль батлагдчихвал олон төрлийн тэтгэврийн эх үүсвэртэй болох боломжтой болно. Нэгдүгээрт, иргэн өөрийн төлсөн шимтгэлдээ тааруулан тэтгэврээ тогтоолгоно мөн хувийн нэмэлт тэтгэвэр болон баталгаат тэтгэвэр гэх мэт олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэнэ гэсэн үг.
Тэтгэвэр яагаад бага тогтоогдоод байна вэ гэхээр, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жил бага, сонгож байгаа таван жилийн дундаж буюу 60 сарын дундаж төлөлт нь бага байхаар тэтгэвэр бага тогтоогдож байгаа.
Тэгэхээр дээр хэлсэн нийгмийн даатгалын багц хууль батлагдвал иргэд тэтгэврээ олон эх үүсвэрээс ава боломж бүрдэнэ гэсэн үг. Цахим үндэстэн ажлын хүрээнд ихэнх зүйлсийг цахимаар шийдэж байгаа. Товчхондоо, улсад байгаа мэдээллийг дахин иргэнээс нэхэхгүй . Тэгэхээр дөрөв буюу түүнээс хүүхэдтэй тэтгэвэрт гарч байгаа болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгож байгаа иргэдийн мэдээллийг ирэх сарын 1-нээс эхлэн цахимжуулна. Ингэснээр ганцхан өндөр настны тэтгэвэр тогтоолгохоос бусад нийгмийн даатгалын үйлчилгээнүүд цахим болж байгаа. Цахим хэлбэрт шилжсэнээр иргэдийн зүгээс тэтгэвэр тогтоолгоход хүндрэлтэй байна гэдэг санал гомдол ирээгүй" гэв.
Монгол Улсад 537 мянган иргэн тэтгэвэр авч байгаа бөгөөд эдгээр иргэдэд сард 500 тэрбум төгрөг, жилд 6 их наяд төгрөгийг зарцуулдаг байна.

Сэтгэгдэл бичих