Венесуэлийн иргэд Засгийн газрын тусламж удаашралтай байгаад бухимдаж байна


6-р сарын 30
12 цаг 08 минут

Тав хоногийн өмнө болсон дараалсан хоёр хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгуудад Засгийн газраас үзүүлэх тусламж дэмжлэг хангалтгүй байгаад Венесуэл даяар иргэдийн бухимдал нэмэгдэж байна. Нурангин доороос хүмүүсийг эсэн мэнд аврах найдлага улам бүр багасаж байгаа бөгөөд даваа гаргийн байдлаар амиа алдсан хүний тоо 1700-гаас давжээ.

 

Газар хөдлөлтийн улмаас АНУ-аас албадан гаргасан хүүхдүүдийг оруулаад 140 орчим хүн хүн амиа алдсан байж болзошгүй байна. Эдгээр хүмүүс өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт дараалж болсон 7.2 болон 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас нурсан нэгэн зочид буудалд байрлаж байжээ.

 

Олон улсын хамтын нийгэмлэг байгалийн гамшгийн үр дагаврыг арилгахад Венесуэлд туслахаар нэгдэж байгаа бөгөөд тусламжийн ихэнх хэсгийг газар хөдлөлтөд хамгийн их өртсөн Ла-Гуайра мужид илгээж байна.

 

Газрын тосоор баялаг, Өмнөд Америкийн тус улсад 30 орноос тусламж дэмжлэг ирсэн бөгөөд 1000 тонн хүмүүнлэгийн тусламж, 3600 гаруй аврагч, дэмжлэг үзүүлэх ажилтан, 118 эрэлч нохой илгээжээ.

 

Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн дүү бөгөөд Үндэсний Ассамблейн дарга Хорхе Родригес даваа гарагт мэдээлэл өгөхдөө, амиа алдсан нь батлагдсан хүний тоо 1719-д хүрч, 5034 хүн бэртэж гэмтсэн бол 15 866 хүн орон гэргүй болсон гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Тэтгэвэр бага тогтоогдож байна гэх гомдол маш их ирдэг"45 минут 23 секундын өмнөВенесуэлийн иргэд Засгийн газрын тусламж удаашралтай байгаад бухимдаж байна46 минут 30 секундын өмнөНарны цахилгаан станц байгуулна48 минут 24 секундын өмнөҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна48 минут 48 секундын өмнөЭлсэлтийн шалгалтын эргэн тойронд49 минут 29 секундын өмнөСэрэмжлүүлэг: Амарч яваад амиа алдах эрсдэл хажууд чинь байна!52 минут 15 секундын өмнөХатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн замын ажил 85 хувьтай үргэлжилж байна52 минут 56 секундын өмнөИхэнх нутгаар халж, төв болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орно55 минут 12 секундын өмнөТэтгэвэр тогтоолгох тухай болон "Найрамдал" зусланд бүртгүүлэх зөвлөгөөг төв талбайд өгч байна1 цаг 14 минутын өмнөМонголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол маргааш болно6 сар 29. 19:32Боловсролын зээлийн сан өргөдөл гомдол хүлээн авна6 сар 29. 19:31БНХАУ, ОХУ, Тайвань, Казахстан зэрэг гадаадын 13 иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ6 сар 29. 19:28
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.