Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна


6-р сарын 30
12 цаг 06 минут

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр ажиллалаа. 

 

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Үүнд үзэгчдийн суудал, дотоод зам, дээврийн хэсгийн засвар, гадна тохижилт, ногоон байгууламж, үйлчилгээний хэсгийн зохион байгуулалтын ажлууд багтаж байна. 

Шадар сайд баяр наадмын өдрүүдэд авто зогсоол, нийтийн тээвэр, ариун цэврийн байгууламж, үйлчилгээний стандартын бэлтгэлийг сайтар хангах шаардлагатайг онцоллоо. Мөн энэ жилийн зохион байгуулалтын туршлага, анхаарах асуудлыг нэгтгэсэн гарын авлага боловсруулж үлдээх чиглэл өгөв.

 

Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагч Д.Баярбаатарын мэдээлснээр, долоодугаар сарын 3, 7-нд наадмын нээлтийн тоглолтын бэлтгэл ажлын явцтай танилцахаар төлөвлөж байна гэлээ. 

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долоодугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.

Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын үйл ажиллагааг нарийн төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах, жуулчдад зориулсан тайлбар, мэдээллийг олон хэлээр бэлтгэх, тасалбарын борлуулалтын тухайд урилга байсан ч төлбөртэй гэдгийг онцоллоо.

Түүнчлэн сур, шагайн харвааны талбайн тохижилт, хоол үйлчилгээний стандарт, иргэдэд нээлттэй шууд дамжуулалтын зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болгосныг ЗГХМОНХГ мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Тэтгэвэр бага тогтоогдож байна гэх гомдол маш их ирдэг"45 минут 22 секундын өмнөВенесуэлийн иргэд Засгийн газрын тусламж удаашралтай байгаад бухимдаж байна46 минут 29 секундын өмнөНарны цахилгаан станц байгуулна48 минут 23 секундын өмнөҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна48 минут 47 секундын өмнөЭлсэлтийн шалгалтын эргэн тойронд49 минут 28 секундын өмнөСэрэмжлүүлэг: Амарч яваад амиа алдах эрсдэл хажууд чинь байна!52 минут 14 секундын өмнөХатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн замын ажил 85 хувьтай үргэлжилж байна52 минут 55 секундын өмнөИхэнх нутгаар халж, төв болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орно55 минут 11 секундын өмнөТэтгэвэр тогтоолгох тухай болон "Найрамдал" зусланд бүртгүүлэх зөвлөгөөг төв талбайд өгч байна1 цаг 14 минутын өмнөМонголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол маргааш болно6 сар 29. 19:32Боловсролын зээлийн сан өргөдөл гомдол хүлээн авна6 сар 29. 19:31БНХАУ, ОХУ, Тайвань, Казахстан зэрэг гадаадын 13 иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ6 сар 29. 19:28
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.