Сэрэмжлүүлэг: Амарч яваад амиа алдах эрсдэл хажууд чинь байна!


6-р сарын 30
12 цаг 02 минут

Зуны дэлгэр цаг ирж, хүмүүсийн амралт, аялал зугаалга эхэллээ. Бүгдээрээ л хотоос гарч, гол усны хажууд амарч, алжаалаа тайлахыг хүсдэг.

Гэвч баяр хөөртэй эхэлсэн амралт заримдаа хэнэггүй зангаас болж харамсалтайгаар төгсөх тохиолдол цөөнгүй гардаг.

Ингэж хэлэхийг учир нь аялагчид гол мөрнийг дутуу үнэлж, усанд болгоомжгүй орсноос амь насаа алдах эрсдэл жил бүр, ялангуяа Үндэсний баяр наадмын урт амралтын өдрүүдэд ихэсдэг талтай. Үүнээс хамаарч урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас өнгөрсөн жил иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриалж "Бэлэн бай" аяныг өрнүүлж байсан. Харин энэ жил аюулгүй амьдрах соёл, хандлагыг төлөвшүүлэхийн тулд "Усыг бүү бас" үндэсний аяныг гурван сарын турш улсын хэмжээнд зохион байгуулж эхэллээ. Энэхүү аян нь зөвхөн уриалга төдий зүйл биш бөгөөд эрсдэлийг үл тоомсорлодог иргэдийн ухамсарт дохио өгөх, болзошгүй аюулаас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах мэдлэгт сургах чухал зорилготой юм.

Монгол Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд тохиолдсон 45 мянга гаруй удаагийн гамшиг, ослын улмаас 2623 иргэн амь насаа алдсаны 516 нь бяцхан хүүхдүүд байв. Хамгийн аймшигтай нь, амь үрэгдсэн эдгээр хүүхдүүдийн 45 хувь нь зөвхөн усны ослын улмаас хорвоог орхижээ.

Уг асуудал хүн бүр доор бүрнээ урьдчилан сэргийлэгч байж, үр хүүхдэдээ тавих хараа хяналтаасулруулж болохгүйг сануулсан маш том сургамж юм. Жил бүрийн зун Онцгой байдлын аврагчид гол мөрнүүдэд завьт эргүүл хийж, Цагдаагийн байгууллагаас тасралтгүй сэрэмжлүүлэг хүргэдэг. Гэвч амрагчид албаны хүмүүсийн шаардлагыг үл тоомсорлож, өөдөөс нь уцаарлах тохиолдол элбэг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Тэтгэвэр бага тогтоогдож байна гэх гомдол маш их ирдэг"39 минут 23 секундын өмнөВенесуэлийн иргэд Засгийн газрын тусламж удаашралтай байгаад бухимдаж байна40 минут 30 секундын өмнөНарны цахилгаан станц байгуулна42 минут 24 секундын өмнөҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна42 минут 48 секундын өмнөЭлсэлтийн шалгалтын эргэн тойронд43 минут 29 секундын өмнөСэрэмжлүүлэг: Амарч яваад амиа алдах эрсдэл хажууд чинь байна!46 минут 15 секундын өмнөХатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн замын ажил 85 хувьтай үргэлжилж байна46 минут 56 секундын өмнөИхэнх нутгаар халж, төв болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орно49 минут 12 секундын өмнөТэтгэвэр тогтоолгох тухай болон "Найрамдал" зусланд бүртгүүлэх зөвлөгөөг төв талбайд өгч байна1 цаг 8 минутын өмнөМонголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол маргааш болно6 сар 29. 19:32Боловсролын зээлийн сан өргөдөл гомдол хүлээн авна6 сар 29. 19:31БНХАУ, ОХУ, Тайвань, Казахстан зэрэг гадаадын 13 иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ6 сар 29. 19:28
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.