Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн замын ажил 85 хувьтай үргэлжилж байна


6-р сарын 30
12 цаг 02 минут

“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй Хөвсгөл дэд төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан холбогдох албаныхан хамт орон нутагт ажиллаж, гүйцэтгэгч байгууллага болон төслийн нэгжийн төлөөлөлтэй газар дээр нь танилцан ажиллалаа.

Төслийн хүрээнд Хатгал–Жанхай–Тойлогт чиглэлийн 32 км авто зам, түүнтэй холбох 2 км зам болон Хатгал–Хүзүүвчийн шил–Ашихай чиглэлийн 5.5 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, жуулчдын мэдээллийн төвийн шинэ барилгын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй, авто замын дагуу буюу жуулчдын төвлөрөл ихтэй байршлуудад 49 автобус, 635 автомашины багтаамжтай авто зогсоолын ажил 65 хувийн гүйцэтгэлтэй тус тус үргэлжилж байна.

Мөн жуулчдын мэдээллийн төвийн байгууламж нь Хатгал тосгоноос 300 метрийн зайд, нэвтрэх хяналтын бүсийн өмнөх хэсэгт байрлаж байгаа бөгөөд нэг давхар, нийт 815 м² талбайтай, 2000 м² талбай бүхий зогсоолын байгууламжид 150 автомашин, 10 автобус нэгэн зэрэг байрлах боломжтой.  Оргил ачааллын үед өдөрт дунджаар 1400 орчим аялагч, жуулчдад үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай төвийн барилгын ажил явагдаж байна.

Түүнчлэн Хөвсгөл нуурын эрэг орчмын автомашины зогсоол байгуулагдсанаар  явган аялал, дугуйн аялал, морин аялал зэрэг байгальд ээлтэй аялал жуулчлалын төрлүүдийг хөгжүүлэх, иргэд, жуулчдад илүү аюулгүй, тав тухтай аялах нөхцөл бүрдэнэ.

ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан төслийн хүрээнд хэрэгжиж буй Хөвсгөл дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах үеэрээ гүйцэтгэгч байгууллагуудад ажлын чанар, стандартыг мөрдөн ажиллах,  хугацаанд нь чанартай гүйцэтгэн ашиглалтад оруулах чиглэл өгч, орон нутгийн удирдлагуудад аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд хяналт тавих, иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлж, ашиглалтын дараах арчлалт, менежментийн төлөвлөгөөг урьдчилан боловсруулан хэрэгжүүлэхийг үүрэгдлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Тэтгэвэр бага тогтоогдож байна гэх гомдол маш их ирдэг"37 минут 17 секундын өмнөВенесуэлийн иргэд Засгийн газрын тусламж удаашралтай байгаад бухимдаж байна38 минут 24 секундын өмнөНарны цахилгаан станц байгуулна40 минут 18 секундын өмнөҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна40 минут 42 секундын өмнөЭлсэлтийн шалгалтын эргэн тойронд41 минут 23 секундын өмнөСэрэмжлүүлэг: Амарч яваад амиа алдах эрсдэл хажууд чинь байна!44 минут 9 секундын өмнөХатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн замын ажил 85 хувьтай үргэлжилж байна44 минут 50 секундын өмнөИхэнх нутгаар халж, төв болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орно47 минут 6 секундын өмнөТэтгэвэр тогтоолгох тухай болон "Найрамдал" зусланд бүртгүүлэх зөвлөгөөг төв талбайд өгч байна1 цаг 6 минутын өмнөМонголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол маргааш болно6 сар 29. 19:32Боловсролын зээлийн сан өргөдөл гомдол хүлээн авна6 сар 29. 19:31БНХАУ, ОХУ, Тайвань, Казахстан зэрэг гадаадын 13 иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ6 сар 29. 19:28
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.