Тэтгэвэр тогтоолгох тухай болон "Найрамдал" зусланд бүртгүүлэх зөвлөгөөг төв талбайд өгч байна


6-р сарын 30
11 цаг 41 минут

Нийслэлийн төв талбайд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам-ны "Нээлттэй өдөрлөг" энэ сарын 29-30-нд болж байна. 

Тус өдөрлөгт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон түүний харьяа агентлаг, байгууллагууд оролцож, тус бүрийн эрхлэх асуудлын хүрээнд мэдээлэл зөвлөгөө өгч, үйлчилгээг хүргэж буй юм. 

Тухайлбал,

  • Нийгмийн даатгалын байгууллага шимтгэл төлөлт, тэтгэвэр, тэтгэмж тогтоолт, олголт, баримт бичиг бүрдүүлэлтийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч, сайн дурын даатгалын гэрээ шинээр байгуулах зэрэг үйлчилгээг цахим программ ашиглан үзүүлнэ.
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг танилцуулж, ажилд зуучлах үйлчилгээг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон түүний харьяа есөн дүүргийн газар хэлтсүүд үзүүлэн ажиллаж байна. Эндээс мөн нийгмийн халамжийн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл зөвлөгөөг авах боломжтой.
  • Хүүхдийн хөгжил хамгааллын үйл ажиллагаа, зуслангуудын талаарх мэдээллийг авч, хүүхэд хамгааллын үйл ажиллагаатай танилцаарай. Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборын 2026 оны 8,9 дүгээр ээлжийн бүртгэлд хамрагдаж боломжтой.
  • Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж мэдээлэл болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлнэ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг танилцуулж, хөдөлмөрт зуучлах, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, сэргээн засах үйлчилгээний талаар зөвлөгөө өгөх, протез, ортопед, тусгай хэрэгслийн зөвлөгөө өгөх захиалга авах үйлчилгээг нэг дор үзүүлж байна.
  • Салбарын судалгаа, ҮАМАТ, мэргэжлийн ур чадвар олгох сургалтын бодит үр дүн болон хамтын ажиллагааны ололтыг олон нийтэд танилцуулна
  • Мөн өдөрлөгийн үеэр Ахмад настны Үндэсний төвийн ахмадуудын гар урлалын бүтээл, Хөгжлийн бэрхшээлтэй хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.

Эх сурвалж: ГБХНХЯ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Тэтгэвэр бага тогтоогдож байна гэх гомдол маш их ирдэг"18 минут 23 секундын өмнөВенесуэлийн иргэд Засгийн газрын тусламж удаашралтай байгаад бухимдаж байна19 минут 30 секундын өмнөНарны цахилгаан станц байгуулна21 минут 24 секундын өмнөҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна21 минут 48 секундын өмнөЭлсэлтийн шалгалтын эргэн тойронд22 минут 29 секундын өмнөСэрэмжлүүлэг: Амарч яваад амиа алдах эрсдэл хажууд чинь байна!25 минут 15 секундын өмнөХатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн замын ажил 85 хувьтай үргэлжилж байна25 минут 56 секундын өмнөИхэнх нутгаар халж, төв болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орно28 минут 12 секундын өмнөТэтгэвэр тогтоолгох тухай болон "Найрамдал" зусланд бүртгүүлэх зөвлөгөөг төв талбайд өгч байна46 минут 35 секундын өмнөМонголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол маргааш болно6 сар 29. 19:32Боловсролын зээлийн сан өргөдөл гомдол хүлээн авна6 сар 29. 19:31БНХАУ, ОХУ, Тайвань, Казахстан зэрэг гадаадын 13 иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ6 сар 29. 19:28
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.